Бүх цаг үеийн хамгийн алдартай 20 уран зураг


Д.Даваажав | YOLO.MN
2022-11-17

Өдрөөс өдөрт урлаг, уран зураг дэлхий дахинаа алдаршиж буй ч цаг хугацаа, соёлыг туулж, урлагийн түүхэнд байр сууриа эзэлсэн цөөн хэдэн онцгой бүтээлүүд бий. Ингээд тэрхүү хэзээ ч мартагдахааргүй мөнхөрсөн бүх цагийн үеийн хамгийн алдартай 20 зургийг сонирхуулж байна.

1.  The Mona Lisa

Леонардо да Винчигийн "Мона Лиза"-гүйгээр уран зургийн түүхийг төсөөлөхийн аргагүй. Лиза дель Жокондогийн энэхүү гайхамшигт хөргийг 1503-1519 оны хооронд бүтээж дуусгасан бөгөөд одоо Парисын Луврын музейд хадгалж байна.

2. Starry Night

Винсент Ван Гог тоо томшгүй олон алдартай бүтээлүүдийг зурсан. Тэдгээрийн дотроос"Одтой шөнө" зураг нь түүний хамгийн алдартай бүтээл гэж тооцогддог. 1889 онд зурсан уг бүтээлийг түүний дурсамжаас бүтсэн гэдэг.

3. The Scream

Эдвард Мунк картонон дээр тосон болон пастел ашиглан хамгийн алдартай бүтээл болох "Хашгираан"-аа ойролцоогоор 1893 онд зуржээ. Энэхүү экспрессионист зургийн арын дэвсгэр нь Норвегийн Осло юм.

4. Guernica

Испанийн иргэний дайны үеэр Испанийн Герника хотыг бөмбөгдсөн түүхээс санаа авч Пабло Пикассо 1937 онд энэхүү алдартай бүтээлээ дуусгажээ. Энэхүү бүтээлийг Испанийн засгийн газраас захиалсан бөгөөд дайны зовлон зүдгүүрийг дүрслэн харуулах, энх тайвны бэлгэдэл болгох зорилготой байв. 

5. The Persistence of Memory

1931 онд Испани гаралтай Сальвадор Дали зураачийн "The Persistence of Memory" зураг нь урлагийн түүхэн дэх хамгийн алдартай, бие даасан бүтээлүүдийн нэг юм. Хайлж буй цагуудаар бүрхэгдсэн гунигтай эргийг дүрсэлсэн энэ хачирхалтай бүтээлийг Альберт Эйнштейний "Харьцангуйн онол"-оос санаа авсан гэж үздэг.

6. Three Musicians

Пабло Пикассогийн алдарт "Гурван хөгжимчин" зураг нь өнгөц харахад эвлүүлэг мэт санагдаж болох ч үнэндээ тосон зураг юм. 1921 онд уг зургаа дуусгасан тэр маш төстэй хоёр зургийг зурсан бөгөөд тэдгээр бүтээлүүд Нью-Йоркийн МоМА болон Филадельфийн урлагийн музейд байршжээ.

7. A Sunday Afternoon on the Island of La Grande Jatte

Францын зураач Жорж Сеурат "A Sunday Afternoon on the Island of La Grande Jatte" хэмээх хамгийн алдарт бүтээлээ зөвхөн цэгүүдээр бүтээн дүр төрхийг бий болгож, цэгэн үзлийн өвөрмөц аргыг ашиглан бидэнд уг бүтээлээ үлдээжээ.

8. Girl with a Pearl Earring

Голландын зураач Иоханнес Вермеерийн энэхүү сэтгэл татам "Girl with a Pearl Earring" зургийг зарим хүмүүс "Умардын Мона Лиза" гэж үздэг. Ойролцоогоор 1665 онд дууссан энэ бүтээлийг одоо Гааг дахь Маврицшуйсийн галлерейгаас олж болно.

9. Whistler's Mother

Whistler's Mother гэдэг нь Жеймс МакНейл Whistler-ийн маш алдартай хөрөг зургийн богиносгосон нэр бөгөөд анх саарал, хар өнгаар зуржээ. Энэ жагсаалтад багтсан Америкийн цөөхөн бүтээлүүдийн нэг бөгөөд 1871 онд зурсан байаг. Өдгөө Парисын музейн эзэмшилд байдаг тул мужуудад ховор ил болгодог гэнэ.

10. Portrait de L'artiste Sans Barbe

Хэдийгээр нэр нь тийм ч бүтээлч биш ч Винсент Ван Гогийн "Portrait de L'artiste Sans Barbe" нэрт бүтээл нь бүх цаг үеийн хамгийн алдартай хөрөг. Ван Гог өмнө нь олон хөрөг зурж байсан ч энэ нь түүнийг сахалгүй дүрсэлсэн цөөхөн зургуудын нэг учраас хамгийн алдартай нь аж. Нэмж дурдахад энэхүү зураг 1998 онд 71.5 сая доллараар зарагдсан ба урьд өмнө зарагдаж байсан уран зургуудаас хамгийн үнэтэй нь юм.

11. The Night Watch

Төрөлх Голланд хэлээрээ Де Нахтвахтыг орчин үеийн соёлд "The Night Watch" гэж нэрлэдэг. Рембрандт (Ван Рижн) зотон дээр тосон будгийг ашиглан 1642 онд цэргийн ахмад болон түүний 17 цэрэг Францын хатан хаанд айлчлах гэж буйг  дүрслэхийн тулд зурах даалгавар өгсөн гэдэг.

12. The Kiss

Густав Климтийн хамгийн алдартай уран зураг гэдгээрээ олонд танигдсан "The Kiss" зураг нь 1908 онд Австрийн Вена хотод үнсэлцэж буй хосуудын бодит, геометрийн дүрслэл юм. Жагсаалтад орсон бусад тосон будгийн зургуудаас энэ бүтээлийг ялгаж байгаа зүйл нь зотон дээр алтан навчийг шингээсэн явдал билээ.

13. Water Lilies

Францын зураач Клод Моне 1840-1926 оны хооронд "Усан сараана" гэх 250 бүлэг зураг нь түүний арын хашаан дахь усны сараана цөөрмийн дүрлэл юм. Хэдийгээр ганц бие даасан уран зураг биш ч цуглуулга нь дэлхийн хамгийн алдартай галерейнуудад тархсан тул цуврал нь жагсаалтад багтах ёстой бүтээл юм.

14. The Flower Carrier

Төрөлх хэлээрээ "Каргадор де Флорес" хэмээн алдаршсан " The Flower Carrier"-ийг Диего Ривера 1935 онд зуржээ. 20-р зууны Мексикийн хамгийн агуу зураач гэгддэг Ривера энгийн хэр нь тод өнгөөр зурдгаараа алдартай байв. 

15. American Gothic

1930 онд Грант Вүдийн зурсан "American Gothic" гэх гайхамшигт бүтээл энэ жагсаалтад багтах ёстой бүтээлүүдийн нэг ба зурагт их хямралын үед амьдарч буй фермер болон түүний Пэйн-Жэйн охиныг дүрсэлжээ.

16. Cafe Terrace at Night

Мөн л Винсент Ван Гог "Cafe Terrace at Night" (1888)  бүтээлдээ ийм эгэл жирийн орчинг гайхалтай дүрсэлж чаджээ . Ван Гог хэзээ ч энэ бүтээлд гарын үсэг зурж байгаагүй ч тэр өөрийн энэ бүтээлийг олон баримт бичигт дурдсан байдаг.

17. The Son of Man

1964 онд зурсан энэхүү жагсаалтын хамгийн сүүлийн үеийн бүтээл бол "The Son of Man"-г Рене Магриттис туурвисан юм. Хэдийгээр энэ зураг нь өөрийнх нь хөрөг боловч түүний нүүр царайг хөвж буй ногоон алимаар бүрхсэн нь онцгойруулжээ.

18. No. 5, 1948

1948 онд Жексон Поллокийн зурсан хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийн нэг болох 1948 оны №5 нэртэй, эмх замбараагүй ч Поллокийн дотор эргэлдэж байсан үймээн самууныг илчлэх өвөрмөц урлагийн бүтээл юм.

19. Bal du moulin de la Galette

Bal du moulin de la Galette нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй зургуудын нэг юм. 

20. Dogs Playing Poker

1903 онд Brown & Begelow Cigars-ийн захиалгаар Америкийн зураач C.M. Кулиж энэ брэндэд зориулан покер тоглож буй ноходын зургийг зуржээ. Өөр бусад бүтээлд дүрслээгүй онцгой дүрслэл тул олонд танигдаж алдаршжээ.

Эх сурвалж: madisonart

#Урлаг #Уран зураг