Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Сургуульдаа ч явмааргүй санагддаг.
Сайн байна уу? 16 настай. Яг үнэндээ бол манай ангид намайг үнэлэх хүүхэд байдаггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл миний үгийг тоож сонсох, надтай найзлах хүүхэд байдаггүй юм шиг. Өглөө болгон сургуульдаа явмааргүй санагдаж зүгээр л өдөржин ганцаараа баймаар санагддаг болсон.
Энэ нь намайг ангийн гологдмол, доожоогүй хүүхэд шиг мэдрэмж төрүүлдэг. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө хөгжүүлэх талаар бодож байсан уу?
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Чамд одоо их хэцүү байгаа болов уу. Олон хүмүүсийн дунд байгаа хэрнээ ганцаардах мэдрэмж хэцүү. Өсвөр насанд найз нөхөд, хамт олон хүрээлэл их чухал байдаг шүү дээ. Гэхдээ ангийн хүүхдүүдийнхээ өмнөөс урьдчилж бодохгүй байхыг хүсье. Хүн бүр чамайг таагүй байдлаар боддоггүй болов уу.
Сургуулиас гадуурх үйл ажиллагаанд оролцож, өөрийгөө хөгжүүлэх талаар бодож байсан уу? Энэ чамайг хөгжүүлэхээс гадна, танилын хүрээг чинь нэмж өгөх болов уу. Нийгмээс өөрийгөө хэт тусгаарлах хэрэггүй. Анги хамт олон маань надад таагүй хандаж байгаа тул би ч бас сайхан хандахгүй гэсэн хандлагаар битгий хандаарай. Болж өгвөл анги хамт олонтойгоо сайхан хандахыг хичээгээрэй. Өглөө бүр мэндэлж, явах бүрдээ баяртай гэж хэлж байгаарай. Чамд амжилт хүсье.
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх