Нэгэн хүүгийн АНХ УДАА ХОСЛОЛ ӨМССӨН шалтгаан ОЛНЫ ХАЙРЫГ ТАТАВ


Сондор | YOLO.MN
2017-01-07

АНУ-ын Охио мужид амьдардаг Оливия гэх нэгэн бүсгүй амаржиж бяцхан охинтой болжээ. Оливагийн төрсөн дүү Грант зээ дүүтэйгээ уулзахаар эмнэлэгт ирэхдээ костьюм пиджакны хослол өмссөн байсан нь эгчийг нь маш их гайхшруулж бас баярлуулжээ.

Учир нь 18 настай хүү хослол өмсөх нь битгий хэл хааш яаш хувцасладаг нэгэн гэж эгч нь хэлж байгаа аж. Тэрээр охиныг нь тэвэрч буй дүүгийнхээ зургийг постлохдоо “Тэр дүүтэйгээ уулзах анхны сэтгэгдлийг онцгой бөгөөд сайхан байлгах гэж их хичээжээ” хэмээн бичсэн нь 126 мянга гаруй шэйрлэгдэж 420 мянган гаруй лайктай болжээ. Тэр маш сайн ах болох байх. wink

Эх сурвалж:

#world #teenagers