Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн И-баримтаа ирэх сарын 15-аас өмнө аваарай


YOLO.mn | YOLO.MN
2019-01-31

Их, дээд сургуулиудын оюутнууд  сургалтын төлбөр төлсөн татварын и-баримтаа авч хэвших, татварын буцаан олголтоо цаг тухайд нь авах талаар Монголын оюутны холбооны менежер, Сити их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Б.Урантогостой ярилцлагаас онцлох мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.

  • Сургалтын төлбөрийн хөнгөлөлийн тайлан хүлээн авах хуулийн хугацаа хоёрдугаар сарын 15-ны өдөр дуусна.
  • 2018 оны есдүгээр сард оюутнууд маань сургалтын төлбөрөө төлөөд и-баримтаа авах ёстой боловч энэ талаар мэдээлэл багатай байсан учраас и-баримтаа аваагүй асуудлууд их байсан.
  • Төлбөрөө төлсөн л бол и-баримтаа заавал аваарай гэж гэсэн уриалгыг тарааж байна. И-баримтаа авснаар хамгийн түрүүнд танд сар бүрийн сугалаанд оролцох боломж нээгдэх юм. Мөн дээр нь оюутнууд бид бүгд л сургалтын төлбөрөө аав, ээжээсээ авч байгаа жилийн эцэст аав ээжүүд маань сургалтын төлбөрийнхөө 10 хувийг буцааж авах боломж нээгдэж байгаа гэсэн үг.
  • Сургалтын төлбөр төлсөн и-баримтаа заавал авч хариарай, өмнөх жилийн төлбөрийг ч нөхөн аваарай гэж хэлмээр байна. Одоо 2 дугаар семестерт төлөх төлбөрийн и-баримтаа шууд санхүүгийн албанаасаа заавал нэхэж аваарай.
  • И-баримттай холбоотой ямар нэгэн асуудал их, дээд сургуулиудад үүсэж байгаа бол санал хүсэлтээ Монголын оюутны холбоонд ирүүлэх боломжтой.
  • НӨАТ-ын 2 хувь орж ирэхгүй юм чинь аваад хэрэггүй гэсэн ойлголт их байна. Сургалтын төлбөрийн и-баримт нь 2 хувийн буцаан олголт орохгүй ч гэсэн сугалааны тохиролд оролцох, мөн жилийн эцэст татварын буцаан олголтоор төлбөрийн 10 хувийг буцаан авах боломжтой.
  • И-баримтаа өгөхгүй байгаа их дээд сургуулийн талаарх мэдээллийг Монголын оюутны холбооны 70111143 утсаар холбогдох, Монголын оюутны холбооны фэйсбүүк хаяг руу өргөдөл гомдолоо өгч болно. Монголын оюутны холбооны төв байран дээр ирж санал хүсэлт, өргөдөл гомдлоо өгөх боломжтой. 
  • 2019 онд  оюутнууд зөвхөн сургалтын төлбөр төлөөд и-баримт авах төдийгүй дотуур байрны төлбөр, цайны газар, сургалтын төв, жолооны курст сурахдаа гэх мэт бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагаас үйлчилгээ авах бүртээ төлбөрийн и-баримтаа авч байх тал дээр илүү анхаарч ажиллахаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн татварын газартай хамтран гаргаж ажиллахаар болоод байна. Хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдаж амжаагүй байгаа ч 2018-2019 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал эхлэнгүүт дараах 3 ажлыг хамтарч хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

1.Татварын буцаан олголт и-баримтаа хамгийн бага өгсөн их, дээд сургуулиудын жагсаалтыг гаргаж тухайн сургуулийн оюутнуудад мэдээлэл өгөх үүднээс сургалт зохион байгуулна.

2.“Манлайлал оролцоо хөгжил” сэдвээр 1000 лекц зохион байгуулна. Тухайн лекцийн үеэр татварын тухай мэдлэг мэдээл олгоно, зөвхөн 1000 оюутанд сургалт явуулаад өнгөрөх биш фэйсбүүк, сошиал дээр мэдээлэл хүргэж ажилана;

3. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудын оюутны холбоо, зөвлөлийн дарга нарын дунд “И-БАРИМТ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Эх сурвалж: Нийслэлийн татварын алба

#ИхСургуулийнТөлбөр