Солонгост хөгжмийн олон наадам болдгоос хамгийн халуухан, хамгийн сонирхолтой фестивал бол WaterBomb байдаг билээ. Учир нь тоглолтын үеэр тайзан дээр ус цацаж, уран бүтээлчдийг норгосоор тэдний тачаангуй дүр төрх, харизм илүү тодорч үзэгчдийг галзууруулдаг. Жил бүр энэхүү наадмаас олон алдартнуудын халуухан дүр төрх бүхий зураг бичлэгүүдийг интернэтэд цацаж тэдний нэр алдар нь өсөх тохиолдол бий. Тэгвэл усаар давалгайлж, гал гаргасан энэхүү наадам Сөүлд өнгөрсөн сарын 23-25-нд болж хэд хэдэн айдол хамтлагууд оролцжээ.
Гурван өдөр үргэлжилсэн уг арга хэмжээнээс 10 алдартныг онцлон хүргэж байна.
1. Sunmi
Домог болсон тоглолтуудыг бүтээлцсэн Sunmi тачаангуй цамц, цагаан юбкатай Waterbomb-ын тайзнаа дахин үзүүлбэр толилуулав.
2. STAYC
Наадмаас STAYC хамтлагийн охидын гоо үзэсгэлэн олны анхаарлыг татаж байсан. Тэр дундаа Isa-г олон нийт онцолж байв.
3. GOT7-н BamBam
GOT7 хамтлагийн хоёр гишүүн оролцсоны нэг нь BamBam байлаа.
4. Kwon Eunbi
Царайлаг төрхөөрөө алдартай Kwon Eunbi бикинитэй тачаангуй төрхөөрөө наадмын ярианы сэдэв болсон байна.
5. BTOB-н Minhyuk
BTOB-ийн гишүүд хөгжилтэй, эгдүүтэй дүр төрхөөрөө ялгардаг байсан бол энэ удаа Minhyuk шаргуу хөдөлмөрлөж бүтээсэн сайхан биеэрээ гангарч, тайзан дээр гал гаргасан юм.
6. HyunA
Waterbomb-ын бас нэгэн домог болох HyunA богино топ, мини юбка өмсөж сайхан биеэрээ дахин олны харааг булаажээ.
7. OH MY GIRL
OH MY GIRL хамтлагийн охид жинсээр гангарчээ.
8. GOT7-н Yugyeom
GOT7 хамтлагийн Yugyeom цээжээ тод харуулсан бариу хар цамц өмссөн байв. Үзэгчид түүнийг энэ цамцаа тайлаасай гэж их л хүссэн байх даа...
9. aespa
Анх удаа Waterbomb-д оролцож буй aespa-н гишүүд тачаангуй спортлог хувцсаар гоёж, нүүрээ ч бага будсан байсан ба өхөөрдөм, тачаангуй дүр төрхийг харуулж олны хайрыг татжээ.
10. BIBI
Өнгөрсөн жил бикини өмсөж байсан BIBI энэ удаа мини банзал, богино цамц өмссөн байсан ч дур булаам хэвээр байлаа.
Эх сурвалж: Koreaboo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх