БҮРТГЭЛ 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС 05 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09:00-17:00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын 51-263495 дугаараас тус тус лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
Монголын талаас Кубын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг хүлээн авах, суралцуулах эсэх эцсийн шийдвэрийг Кубын их, дээд сургууль гаргана. Иймд Боловсролын яам Кубын их, дээд сургуулийн шийдвэртэй холбогдуулан гарах аливаа гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.
Тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт, бүртгэл гэх мэт тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!