PUBG: 32.1 шинэчлэлтээс бид юуг хүлээх вэ?


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-10-14

PUBG Battlegrounds нь нээлтээ хийж байсан шигээ нэр хүндтэй байхаа больсон ч сүүлийн хэдэн сарын турш тоглогчдын тоо тогтмол өсч байгаа ажээ. Хөгжүүлэгчид тоглогчдын тоог өсгөж, идэвхтэй байлгахын тулд томоохон шинэчлэлүүдийг хийж байгаа юм.

Өмнөх PUBG: Battlegrounds-ийн шинэчлэлт 31.1 нь кланы системд томоохон өөрчлөлтүүдийг оруулсан бол энэ удаагийн шинэчлэлтэд олон шинэ зүйл багтсан байна. Ингээд 32.1 шинэчлэлтэй танилцана уу.

Шинэчлэгдэх өдөр:

  •  PC: Аравдугаар сарын 12, шөнийн 00 цагаас 08:30 хүртэл
  • Console: Аравдугаар сарын 17, шөнийн 01 цагаас 09:00 хүртэл

Бууны тохиргоо

Muzzle Brake /Бууны хошуу/

  • Босоо болон хэвтээ эргүүлэх хяналт 10% → 8%
  • Буудах үедээ “Muzzle brake” хошуу хийхэд бууны олилт 50% → 35% буурсан байна.

FAMAS

  • Famas бууны хувьд өмнө нь mag ордоггүй байсан бол энэ шинэчлэлтээр QuickDraw Mag, Extended Mag, Ext.QuickDraw Mag-ууд орох боломжтой болжээ.

MG3

  • Буугаа цэнэглэх хурд 20 хувиар нэмэгдсэн.
  • Хэвтээ бууны олилт нь 5 хувиар буурсан.

P90

  • Дурангийн хэмжээ өөрчлөгдсөн.
  • 5.7mm-тай сумны хэмжээ нэмэгдсэн.

Mk14

  • 61 хувийн damage-тэй байсан бол одоо 60 хувь болж буурчээ.
  • Галлах хурд нь 667 RPM → 600 RPM буурсан байна.

DBS

  • DBS нь Care Package буюу дроп-т нэмэгдэж байгаа бөгөөд цаашдаа өөр газраас олох боломжгүй болно.
  • Өмнө нь 26 хувийн damage-тэй байсан бол одоо 28 хувь болж нэмэгджээ.
  • Галлах хурд 375 RPM → 480 RPM
  • Цэнэглэх хугацаа 0.63 секундээс 0.45 секунд
  • Босоо болон хэвтээгээс буудах олилт нь 20 хувь буурсан

Lynx AMR

  • Lynx AMR нь бүх газрын зураг дээрх дропт нэмэгдсэн. Өмнө нь зөвхөн Miramar-т байсан билээ.

“Recall System” цоо шинэ өөрчлөлт

Recall буюу хамтрагчаа дахин дуудах систем нь энэ удаагийн шинэчлэлтэд цоо шинэ өөрчлөлттэй байна. Өмнө нь тоглолтын турш нэг удаа дуудан хамтрагчаа буцааж амилуулдаг байсан бол энэ удаад 2 мин 30 секундын дараа дахин амилуулах тохиргоотой болж байна. Өөрөөр хэлбэл тоглолтын турш 2 мин 30 секундын зөрүүтэй онгоц нисэх бөгөөд тэдгээр нь дуудуулж буй тоглогчдыг буулгах юм. Тэгэхээр тодорхой байршилд дуудах систем буюу цэнхэр чип байршина. Мөн дуудуулах тоо нь нэгээс илүү байна.

Тоглолтын турш нийтдээ 7 удаа онгоц нисэх бөгөөд сүүлийн онгоц ниссэний дараа цэнхэр чип буюу дуудуулагч идэвхгүй болно.

RP багийн тоглолтод нөлөөлөх нь

Багаараа тоглох үед тоглолт нь багийн гишүүдийн дундаж RP-аар бодогдож түүнтэй тохирох хүмүүстэй байлддаг байсан. Харин энэ удаад багийн гишүүдийн хамгийн өндөр RP-тай гишүүнийг тооцож тулалддаг болжээ. Жишээ нь, хэрвээ танай багт өндөр RP-тай хүн байвал танайх өндөр RP-тай хүмүүстэй тулалдах магадлалтай болж байгаа юм. Мөн ижил түвшний байлдах чадвартай хүмүүсийг хооронд тааруулж тоглуулахаар зорьж байгаа аж.

Дараагийн улирлалд P90-ын шинэ скиныг тоглогчдод бэлэг болгож өгнө гэв.

Hungers Vs Player

Энэ удаагийн шинэчлэлд өлсгөлөн мангасуудын эсрэг тулалдах нь ээ.

Линк: https://youtu.be/shBUIe6cEPs

Шинэ мессежүүд болон эможи

Бие биетэйгээ харилцахад илүү хөгжилтэй болгох үүднээс радио мессежид хялбар текстүүд болон эможи нэмэгджээ. Мөн 'Need Ammo' болон 'Need Med' гэх харилцан ярианы сонголтуудыг хассан тул багийн найзууддаа эд зүйлсийг өгөх чадвар идэвхгүй болсон.

Ботууд халхавчны ард байгаа хүнийг онож гэмтээх асуудал, Мирамар дээрх барилгын хашаа тодорхой зайнаас харахад алга болдог асуудал, 1v1 Arena дахь тоглогчдын багийн дугаарыг буруу харуулсан байдал, туулайны чихтэй цамц өмсөх үед харагдах орчинд саад болох зэрэг PUBG ертөнцийн олон асуудлыг засаж, шинэчилжээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Pubg Battlegrounds”-аас авна уу.

Эх сурвалж: Pubg Battlegrounds

#PUBG: 32.1 #PUBG Battlegrounds