Ахлах сургуулийн гэгээн хайрын тухай өгүүлэх 6 Хятад драма


YOLO.mn | YOLO.MN
2023-10-05

Хайр гэх тодорхойлж үл болох гайхамшигт ертөнцөд хоёр өөр зүрх нэг чигт хамтдаа цохилдог гэж бодохоор хэчнээн ер бусын. Хүн энэ амьдралдаа нэг л хүнд чин сэтгэлээ өгдөг гэх үг үнэн болов уу? Өөрийн зүрх сэтгэлээ өгсөн эс бөгөөс өнчин зүрхэндээ тээх тэр нэгэн хүнээ бодон үзэх 6 Хятад драмаг хүргэж байна.  

“Le Coup de Foudre” 

Нээрээ л хүн өөрөөсөө тэс өөр нэгэнд татагддаг уу? Та юу гэж бодож байна. Ахлах ангийн сурагчид болох Жао Цяо И, Ян Мо хоёр санамсаргүй байдлаар нэг ширээнд сууна. Аажмаар тэд нэгэндээ татагдан ахлах сургуулийн хамгийн нандин үерхлийн эзэд болдог.  

“A Love So Beautiful” 

Бага насаа хамт өнгөрүүлсэн хөрш айлын хоёрын хайр дурлалын холбоо үүсгэнэ. Хайхрамжгүй, хөндий хүйтэн залуугийн зүрх сэтгэлийг  нэг бяцхан охин хэрхэн дэнслүүлж буй нь үнэхээр сонирхолтой. Хамгийн гэгээн нандин хайрын түүхийг та энэхүү бүтээлээс үзэх боломжтой. 

“My Little Happiness” 

“Миний бяцхан аз жаргал” гэх энэхүү бүтээл нь эр хүн ямар байх ёстойг бүрэн дүүрэн харуулсан гэж хэлж болно. Хайртай хүндээ өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд ээжийнхээ шаардлагыг эсэргүүцэж буй Шао Чины түүх бидэнд олон зүйлийг ойлгуулна.  

“Go Ahead” 

Гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй ээдрээт харилцаа гол дүрийн хосыг учруулж бас холдуулна. 2020 онд гарсан энэхүү бүтээл нь  таныг инээлгэж бас уйлуулж мэдэх.  

“A Little Thing Called First Love” 

Хайр бүхнийг ялан дийлэх хүчтэй юу?  Миао Миао, Ю Ниан хоёр бол сайн найзууд. Сайхан сэтгэлтэй өхөөрдөм охинд дурласан халамжтай залуу тэдний гэнэ цагаахан хайр сэтгэлийн тухай энэхүү бүтээл өгүүлэх болно.  

“Suddenly This Summer” 

Хайртайгаа учирсан хүн үргэлж жаргалтай байдаггүй тэд өвддөг бас шархалдаг. Хосын харилцаанд л үүсдэг урам хугарах, бүх зүйл бүтэхгүй мэт санагдах тэр хүндхэн үеийг туулж яваа залуу хосын тухай энэхүү кино өгүүлэх болно.  

Эх сурвалж: Soompi

 

 

 

 

 

#нийтлэл