Бужо /bullet journal буюу тэмдэглэлийн дэвтэр/ хөтлөх гэхээр нэг л болж өгөхгүй байна уу?
Юу бичих, юуны тухай бичих, хамгийн гол нь яаж өнгөлөг, эмх цэгцтэй бичих вэ гээд дэвтрийнхээ ард үзгээ бариад сууж байна уу? Тэгвэл та бүхэнд санаа авч өөрийн тэмдэглэлээ хийж болохуйц инстаграм хаягуудыг танилцуулж байна. Мөн танилцуулга бүрийн тэмдэглэл хөтлөх зөвлөгөө мэдээлэлтэй танилцаарай.
Whiskeymug
Түүний хаяг үнэхээр цэгцтэй, дуурайн хийхэд их хялбар байдаг шүү. Мөн цаасан дээр бодож санасан зүйлээ буулгах төдийд хүсэл нь биелсэн хүмүүс зөндөө бий. Энэ нь хий хоосон, биегүй бодлыг үсэг болгон биежүүлэн далд ухамсрыг сэрээдэгтэй холбоотой. Өөрийн хүслийг ийн бичсэнээр 90%-ийг гүйцээсэнд тооцоорой. Бичих таны төсөөлснөөс хүчтэй юм шүү.
Ellesjournaling
Түүний хаягийг дагахгүй байхын аргагүй үнэхээр өнгөлөг, харахад шууд л үзгээ бариад тэмдэглэлээ хөтөлмөөр санагддаг шүү. Мөн тэмдэглэл хөтөлнө гэдэг нэг их цаг шаарддаггүй зүгээр л өөрийн дотоод ертөнц, цагийн төлөвлөгөө, эмх цэгцтэй байдал, хувийн орон зайгаа илүү бодит болгохын тулд тэмдэглэл хөтлөхыг зөвлөж байна.
Little_coffee_fox
Тэр ихэвчлэн усан будгаар тэмдэглэлээ хөтөлдөг нь бусдын анхаарлын татдаг. Таны ч бас анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та өнгөлөг, чимэглэл ихтэйгээр дэвтрээ хөтлөхийг хүсдэг бол олон өнгийн тодруулагч, стикер буюу жижиг хэрэгсэл, усан будаг, гуаш хэрэглэхийг зөвлөж байна.
Bullet.journals
Түүний хаягт ямар төрлийн үзэг, тодруулагч хэрэглэх вэ гэсэн асуултад хариулах олон төрлийн үзэгний танилцуулга байдаг нь биднийг Бужо хөтлөхөд тохиромжтой үзэг худалдан авахад илүү амар болгож өгнө.
Bullet_daily
Энэ хаяг цаасыг жинхэнэ утгаар нь ашигладаг. Та энэхүү хаягийг дагаснаар тэмдэглэлийн дэвтэр дээрээ хоосон зай үлдээж болохгүй гэсэн дүрмийг байнга санах болно. Цаас гэснээс тэмдэглэлийн дэвтэр сонгохдоо цаасыг нь сайн харж аваарай. Хэрвээ нимгэн цаастай дэвтэр авбал тодруулагч, өнгийн үзэгнийхээ бэхийг даахгүй цаасны нөгөө талд нэвтэрвэл хайран биз дээ?
Bonjournal
Жинхэнэ минимал хаяг. Түүний дэвтэр хөтлөлт үнэхээр эмх цэгцтэй, чимэглэл багатай учир санаа авж хийхэд их тохиромжтой. Элдэв чимэглэл, олон өнгөнд дургүй хүмүүст энэ хаягийг зөвлөж байна. Мөн тэр өөрийн инстаграм хаягдаа үргэлж олон төрлийн цэцэг, жимс зурах аргыг хуваалцдаг нь их сонирхолтой шүү.
Loserimnida
Намуунзул гэдэг монгол охины инстаграм хаягтай танилцаарай. Өсвөр насны охин тэрээр тэмдэглэлийн дэвтэр үнэхээр тууштай хөтөлдөг юм. Эмх цэгц, шинэлэг байдлыг түүний инстаграм хаягаас харах боломжтой. Мөн тэр youtube хуудастай бөгөөд сар болгоны хөтлөлтөө видеогоор хуваалцдаг билээ.
Bujo.ml
Мөн монгол охины хаяг юм. Түүний бужо хөтлөхдөө байнга зурдаг зураг нь зөгий. Түүний хаягаар зочилбол бужо чимэглэхдээ зурж болохуйц зургуудын санаа авч болох билээ.
Та бүхэн өөрийн дагадаг инстаграм хаягийг бас бидэнтэй хуваалцаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх