Вашингтон ДС-ийн Үндэсний амьтны хүрээлэн Бэзил гэх нэг нүдтэй үслэг амьтнаар бүл нэмжээ. Түүнийг махчин амьтдын дайралтад нүдээ алдсан болохыг олж илрүүлсэн аж.
Бяцхан үслэг амьтныг эдгээхийн тулд Вашингтон ДС-ийн гэмтсэн, өнчин зэрлэг ан амьтдыг нөхөн сэргээдэг City Wildlife байгууллагад авчирчээ. Өрөөсөн нүдээ алдсан Бэзилийг байгальд амьд үлдэх магадлал багатай тул суллах боломжгүй гэж үзэн амьтны хүрээлэнд шилжүүлсэн байна. Үндэсний амьтны хүрээлэн Бэзилийн тухай нийтлэлдээ "Базил шинэ байрандаа маш сайн дасан зохицож байна" гэжээ. Мөн Бэзил шөнийн амьтан учраас өдрийн турш унтдаг гэж тайлбарлав.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх