BTS-ийн V "TYPE 1" хэмээх нууцлаг постер дэлгэлээ


Т.Онон | YOLO.MN
2024-06-26

6-р сарын 26-ны шөнө, BTS хамтлагийн дуучин V "TYPE 1" нэртэй постер тавьж шүтэн бишрэгчдээ гайхшрууллаа. "TYPE 1"-ийн урьдчилсан захиалга 6-р сарын 27-нд 11 цагт нээгдэх бөгөөд нээлтээ хийх өдөр нь 7-р сарын 9 гэжээ.

“TYPE 1” нь юу байж болох талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй уг постерт V-гийн “Scenery” нэртэй соло дууны үг орсон байна.

Зарим шүтэн бишрэгчид "TYPE 1" нь фото ном байж магадгүй гэж бодож байхад нөгөө хэсэг нь V-гийн шинэ дуу ч юм болов уу гэж таамаглаж байна.

#BTS #нууцлаг #TYPE 1