Далайн эрэг болон эх газрын төгсгөлгүй үзэмжээр дүүрэн Чежү арал нь бал сараа тэмдэглэх дурлалт хосууд, жуулчдын хүсэмжит газар мөнөөс мөн. Тэр ч утгаараа хайр дурлалын харилцааг илтгэдэг. Энэ нь Чэжү арлыг тайван сайхан уур амьсгалтай учир олон К-драм киноны зураг авалтын газар болгосон. Уг арал дээр зураг авалтаа хийсэн хамгийн шилдэг 7 К-драмыг хүргэж байна.
Island
Чежү арал дээр зураг авалтаа хийсэн хамгийн сүүлийн үеийн кино бол Island юм. Энэ нь аавынхаа Daehan группийг удирддаг ганц охин болох Вон Ми Хо-ын тухай өгүүлдэг. Тэрээр хувиа хичээсэн, ихэмсэг зангаасаа болж том алдаа гарган Чежү арал руу хөөгддөг. 2022 онд 2 улиралтай гарсан бөгөөд нийт 12 ангитай. Энэхүү телевизийн шоунд Ким Нам Гил, Ли Да Хи, Ча Юн Вүү нар тогложээ.
Our blues
Ли Дон Сук бол Чежү арал дээр ачааны машинаар бараа зөөж амьдралаа залгуулдаг нэгэн. Нэгэн удаа тэрээр тааламжгүй амьдралаас зугтахын тулд Чежүд ирсэн нууцлаг Мин Сун Ах охинтой танилцсанаар кино үргэлжилнэ.
Warm and cozy
Warm and cozy цуврал нь гэр бүлийн тааламжгүй харилцаанаас болж өрх тусгаарласан хоёр Чежү арал дээр хэрхэн танилцаж шархалсан сэтгэлээ эдгээж буй тухай өгүүлнэ. Чэжү арлаас сэдэвлэсэн энэхүү К драма 2015 онд 16 ангитай Netflix дээр гарсан.
Legend of the blue sea
Цувралд лусын дагина Шим Чон болон хууран мэхлэгч Хэо Жун Жэ нарын хайрын тухай өгүүлдэг. Дахин төрөлт, хувь тавилан, хариу нэхээгүй хайр дурлалыг өгүүлэх тэдний түүхийг Жосоны үеийн хувилгаан дүр болох лусын дагина Сэ Хва болон хотын дарга Ким Дам Рён нар илүү сонирхолтой болгоно. 2016 онд 20 ангитай гарсан.
Something in the rain
Гадаадад гурван жил ажилласан ганц бие бүсгүй хамгийн сайн найзынхаа дүүтэй хайр дурлалын харилцаа үүсгэдэг. 2018 онд нээлтээ хийсэн 16 ангит драма юм
Summer guys
Энэ бол Чежү арал дээрх хуучин баарыг сэргээх зорилготой өөр өөр зан чанартай дөрвөн залуусын тухай өгүүлэх к драма юм. 2021 онд 10 ангитай гарсан бөгөөд нэг анги нь 30 минутын үргэлжилдэг.
Check out the event
Сон Игийн найз залуу бол алдартай хамтлагийн гишүүн юм. Найз залуудаа хаягдсан Сон И эргэж нийлэх гэж уйгагүй оролдоно. Харин нэг өдөр Чежү арлаар аялах тасалбар хожсоноор адал явдал үргэлжилнэ. Энэхүү кино нь 2021 онд үзэгчдийн хүртээл болсон.
Эх сурвалж: sarankita.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх