Хятадын “McDonald’s” түргэн хоолны газар үйлчлүүлэгчдэдээ дасгал хийнгээ хооллох боломжийг олгожээ.
Үйлчлүүлэгчид дугуйт дасгалын төхөөрөмж дээр суун калор шатаангаа “McDonald’s” идэж буй бичлэг цахим орчинд тавигдсанаар олон хүнд хүрсэн байна.
Дундаж өндөр, жинтэй (68кг) эмэгтэй 1,000 гаруй калортой “Big Mac” багцыг идсэний дараа хоёр гаруй цагийн турш уг төхөөрөмж дээр ажиллаж байж авсан калороо бүрэн шатааж дуусгах боломжтой аж. Зарим интернэт хэрэглэгчид хооллонгоо дасгал хийх нь эрүүл мэндэд сайн эсэхэд эргэлзэж байсан юм. Ингээд энэ үйл явдалтай холбоотой сонирхолтой сэтгэгдлүүдээс хүргэвэл:
- Утсаа цэнэглэнгээ оролддог шиг л юм байна.
- Ингэсэн ч шатааж чадахаасаа ч их калорыг авч байна даа.
- Шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр гардаг зүйлс биеллээ олж байгаа мэт...
Эх сурвалж: 9GAG
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх