Судалгаа: Кофены ач тус


YOLO.mn | YOLO.MN
2020-09-14

Та кофенд дуртай юу? Харин эргэн тойрныхон тань "Кофе биед муу, битгий уу" гэх мэт зөвлөгөө өгсөөр байна уу? Тэгвэл танд "Кофе хүний биед сайн" гэдгийг батлах судалгааны үр дүнг танилцуулъя. 

Эпидэмиологи буюу өвчний тархалтыг судалдаг шинжлэх ухааны талаар мэдээлэл бэлтгэн гаргадаг Европын нэгэн сэтгүүлд ойролцоогоор 4 сая гаруй хүмүүсийг кофены талаарх судалгаанд хамруулсан байна. Судалгааны үр дүн нь судалгаанд оролцогчдын нас, хүйс, хооллох зуршил, архи тамхины хэрэглээ зэрэг амьдралын хэв маягаас нь үл хамааран ижил гарсан байна. Уг судалгааг явуулсан удирдагчийн хэлж буйгаар:

- "Кофе хүний амьдралыг яг хэдэн жилээр уртасгадаг гэдгийг тодорхойлоход хэцүү. Гэвч ойролцоогоор 2 жилээр уртасгадаг гэж барагцаалж байна."

Та энэхүү судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүлээн авах бол ЭНД дарна уу. 

Кофены ач тусын талаар өөр олон судалгаа хийгдсэн байдгаас хамгийн сонирхолтойг нь онцолбол:

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛД ӨРТӨХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА

Бразил улсад явагдсан нэгэн судалгааны үр дүнд өдөрт 3 болон түүнээс дээш аяга кофе уусан хүмүүсийн судасны хатуурал эмгэгээр өвчлөх нь магадлал бусад хүмүүстэй харьцуулахад бага байлаа. Өдөрт 3 аяга кофе ууснаар цусны урсгал хэвийн явагдаж, улмаар зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нь багасдаг байна. 

Солонгос улсад явагдсан бас нэгэн судалгаагаар үүнтэй ижил үр дүн гарсан байна. 

Та Бразилд улсад явагдсан судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүлээн авах бол ЭНД, харин Солонгос улсад явагдсан судалгааны үр дүнг авах бол ЭНД дарна уу. 

АЛЬЦХАЙМЕР ӨВЧНИЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА

Кофе уух нь Альцхаймер өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг хэд хэдэн судалгаагаар баталсан байдаг. Кофенд агуулагдах кафейн нь Алцхаймер өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл болох бета-амилоид бий болохоос сэргийлдэг байна. 

Мөн өдөрт 3 аяга кофе уух нь тэнэгрэл өвчний эрсдэлийг бууруулдаг. 

Та энэхүү судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүлээн авах бол ЭНД дарна уу. 

ХОЁРДУГААР ХЭЛБЭРИЙН ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА

Миннесотагийн их сургуулиас явуулсан судалгаагаар өдөрт 6 ба түүнээс дээш аяга кофе уусан эмэгтэйчүүдийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл нь нь 22%-иар бага байсныг тогтоосон. Энэ нь кофе эрдэс, фитохимийн бодис антиоксидант агуулдагтай холбоотой юм. 

Та энэхүү судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүлээн авах бол ЭНД дарна уу. 

ЭЛЭГНИЙ ХАТУУРЛААС ХАМГААЛНА

Элэгний хатуурлаас хамгаалах хамгийн сайн арга бол мэдээж согтууруулах ундаанаас татгалзах. Энэ нь танд хэцүү санагдаж байвал уг өвчнөөс сэргийлэх бас нэгэн арга нь кофе уух юм.

Бас нэгэн кофены талаар судалгаанд 430'000 орчим хүмүүс хамруулсан бөгөөд уг судалгаагаар өдөрт 2 аяга кофе уух нь элэгний цириоз өвчний эрсдэлийг 44%-иар бууруулдаг болохыг харуулсан байна. 

Та энэхүү судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүлээн авах бол ЭНД дарна уу. 

СЭТГЭЦИЙН ХЯМРАЛЫГ БУУРУУЛДАГ

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар өдөрт 4 ба түүнээс дээш аяга кофе уусан эмэгтэйчүүд сэтгэлийн хямралд орох эрсдэл нь бага буюу огт кофе уудаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл гутралд өртөх магадлал нь 20%-иар буурдаг болохыг тогтоожээ.

Та энэхүү судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүлээн авах бол ЭНД дарна уу.

ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ТУЛАЙ ӨВЧИН ҮҮСЭХ МАГАДЛАЛЫГ БУУРУУЛНА

Энэ бол эрчүүдийн хувьд сайн мэдээ. Судалгаагаар кофег өдөр тутамдаа хэрэглэдэг эрчүүдэд үений үрэвсэл үүсэх эрсдэл бага байдаг. Уг судалгааны үр дүнг 12 жилийн хугацаанд 45'869 эрэгтэйчүүдийг  хамруулсны үр дүнд гаргасан байна.

Та энэхүү судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүлээн авах бол ЭНД дарна уу.

ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА

Өдөрт 1-3 аяга кофе уух нь элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гэж судлаачид үзэж байна. Кафейнтай, болон кафейнгүй байхаас үл хамааран ижил үр дүнтэй байдаг байна. 

Та энэхүү судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүлээн авах бол ЭНД дарна уу.

Нэмэлт мэдээлэл : Шар айраг таны амьдрах хугацааг 2-5 жилээр богиносгоно.

Долоо хоногт 5-аас дээш аяга шар айраг уух нь амьдрах хугацааг 2-5 жилээр богиносгодог. Дарс ч мөн адил. Долоо хоногт 5 хундага буюу түүнээс их хэмжээгээр дарс уух нь шар айрагтай л ижил нөлөө үзүүлнэ. Тиймээс урт удаан, эрүүл амьдрахын тулд шар айрагны оронд кофег сонгох нь зөв алхам юм.

Та энэхүү судалгааны үр дүнг бүрэн эхээр нь хүлээн авах бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: Brightside

#Кофе #Coffee #Эрүүл мэнд