Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чинийхээ төлөө үхье гэж Эх орондоо би хэлдэг...
Ц.Цэдэнжавын "Миний нутаг" шүлгээс
1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр орчин цагийн зэвсэгт хүчний эхлэл тавигдаж байжээ. Өдгөө Зэвсэгт хүчин үүсч хөгжсаний 98 жилийн ойн баяр тохиож байна. Энэ өдөр бол эх орноо хамгаалагч цэрэг эрчүүдээрээ бахархдаг өдөр билээ. Өнөө цагт Монгол улсын цэрэг арми дэлхийд гайхагдаж байна. Монгол Улсын зэвсэгт хүчин Сьерра-Леоне, Ирак, Этиоп, Эритрей, Баруун Сахар, Афганистан, Либери, Чад, Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож нэр төртэйгөөр албаа амжилттай хаасаар байна. Yolo.mn-ийн уншигч өсвөр залуу үеийн эрчүүд ч мөн эх орон дуудсан цагт цэргийн албаа нэр төртэй хаана гэдэгт итгэлтэй байна. Ирээдүйд Монгол улсаа хамгаалах эх орны хүү чамд амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх