Канадын дуучин Абель Тесфайе буюу “The Weeknd”-ийн найруулж, гол дүр бүтээсэн “The Idol” цуврал гарсан цагаасаа олон хүний шүүмжлэлд өртсөн. Улмаар HBO студиэс уг цувралын хоёрдугаар бүлгийг хийхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Тус цувралд “The Weeknd”-ээс гадна алдарт жүжигчин Жонни Деппийн охин Лили-Рөүз Депп мөн BLACKPINK хамтлагийн гишүүн Женни нар дүр бүтээсэн юм. Цуврал цацагдаж эхэлсэн цагаас олон хүний шүүмжлэлд өртөж, “Rotten Tomato”-ийн шүүмжлэгчдээс ердөө 19 хувийн үнэлгээ аваад байгаа аж.
Хэтэрхий ил тод агуулгатай гэх шүүмжлэлд өртсөн “The Idol” цувралын нэгдүгээр бүлгийн сүүлийн анги цацагдахаас ч өмнө цувралыг цуцалж магадгүй гэх цуурхал тараад байв. Цуврал зургаан ангитай байхаар төлөвлөгдөж байсан ч таван анги гаргаад эхний бүлгийг дуусгасан.
HBO-ийн хэвлэлийн төлөөлөгч “Удаан бодсоны эцэст HBO болон продюсерын багийнхан хоёрдугаар бүлгийг хийхгүй байхаар шийдлээ. Цувралд оролцсон жүжигчид, багийнхандаа талархаж байна” хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх