Хэн нэгний хэлсэн сэтгэл эмзэглүүлэм үгс, хэчнээн хичээвч үр дүн гарахгүй ажил, чадахгүй мэдэхгүй олон зүйлийн давхцал эс бөгөөс нэгэн хэвийн уйтгарт амьдрал таныг сэтгэлээр унагахад хүргэж байна уу? Яах учраа эс олохдоо хэзээ мөдгүй хага үсрэх шаар аятай явж байгаа юм биш биз. Тэгвэл таныг сэтгэлээр унасан үед сэв хийтэл нь өргөөд авах энгийн хэдий ч үр дүн нь хэтийдсэн том 6 аргыг санал болгоё. Туршаад үзээрэй.
Амьсгалын дасгал хийх
Бүх зүйл нэг л болж өгөхгүй байгаа мэт санагдан сэтгэлээр унасан үедээ хамгийн түрүүнд цагаа гурван минутад тохируулж уртаар амьсгал авч гаргаарай. Тав хүртэл тоолж хамраараа гүнзгий амьсгал аван таван хором амьсгалаа барьж тав тоолон амьсгалаа гарга. Стресст ороод зогсохгүй ядарч байгаа бол алхаж байхдаа амьсгалын дасгал хийхийг зөвлөе.
Цахим мацаг барих
Утсаа байнга оролдох нь хүний сэтгэл зүйд дарамт учруулдаг. Тийм учир "алтан завсарлага" аваарай. Ингэснээр та өөртөө болон өөрийн мэдрэмжид төвлөрч оюун санааны орон зайг бий болгоно. Анхаарлаа төвлөрүүлж байхдаа удаан амьсгалж, нүдээ аниад, бодол санаагаа талархдаг зүйлдээ чиглүүл. Анхаарлаа төвлөрүүлэх нь хүний аз жаргалын түвшинг нэмэгдүүлдэг гэх судалгаа бий.
Бясалгалын апп ашигла
Таныг тайвшрахад туслах олон үнэгүй бясалгалын апп бий. Headspace эсвэл Insight Timer зэрэг алдартай аппликейшн нь сэтгэл зүйн тогтворгүй байдлыг даван туулахад эерэг нөлөө үзүүлнэ. Судалгаанаас үзэхэд бясалгал нь сэтгэлийн түгшүүр, хямралыг арилгахад тусалдаг байна.
Тайвшруулах дуу сонс
Хөгжмийн эмчилгээ нь таныг амраах хамгийн сайхан арга юм. Хөгжим нь стресстэй холбоотой эмгэг, түгшүүртэй тэмцэж буй хүмүүст тусалдаг.
Тайвшруулах цай уух
Ухаалаг утсаа тавиад хэсэг хором цайны амтыг мэдрэн анхаарлаа төвлөрүүлэхэд зориул. Стресс үүсгэгч хүчин зүйлсээс бүрмөсөн холдох боломжгүй ч аяга цайн нь түр мартагнуулах хүчтэй.
Агаарт алхах
Цэвэр агаарт гарах нь стрессийг хурдан бууруулах маш сайн арга. Орчноо өөрчлөн цэвэр агаарт гарч, голын чимээ, шувуудын жиргээг сонсон байгалийн сайхныг мэдрээрэй. Мөн ууланд алхаж, дасгал хөдөлгөөн хийх нь анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа хүмүүст тохирох үр дүнтэй арга юм.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх