Ганцаараа цагийг өнгөрөөхийн 10 давуу тал


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-08

Ихэнх хүмүүс ганцаараа цагийг өнгөрөөх дургүй байдаг. Учир нь тэд нийгмийн амьдралаас хөндийрч, хүрээллээсээ холдож зожиг нэгэн болж харагдахаас айдаг. Гэвч ганцаар байх нь илүү бие даасан нэгэн болж өөртөө итгэл нэмж, өөрийгөө таньж мэдэх боломж юм.  

1. Тайвшралыг мэдэрнэ 

Хүн ганцаараа байхдаа илүү тайван болдог. Тэр, энэ гэх элдвийн бодол, анхаарал сарниулах элдэв зүйлсээс хөндийрөх нь бодлоо цэгцлэх, төлөвлөх, шийдэл гаргах оновчтой цаг хугацаа юм. 

2. Шинэ зүйл сурч болно. 

Ганцаараа амьдрах нь суралцах хамгийн том давуу тал болдог. Гэр бүл, хамтран амьдарч буй хүмүүсийнхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээлгүй тухтай орчноо бүрдүүлж үр дүнтэй суралцахад дөхөм байна.  

3. Бие дааж сурна 

Бие даах чадвар нь зорилгодоо хүрэх чухал хөшүүрэг юм. Ганцаараа амьдарснаар бие даасан амьдралын хэв маягт суралцаж, бүтээмжээ нэмэн, сэтгэл ханамжтай байх боломжтой.   

4. Бүтээлч байдал нэмэгдэнэ 

Ганцаар байх өөрийн орчныг илүү тухтай, хүссэн хэв маягаараа бүрдүүлэхийн тулд хүн илүү бүтээлч байдлаар хандаж, эмх цэгцийг чухалчилдаг.  

5. Шинэ зорилгоо үйлдэл болгоно 

Ганцаараа байх хугацаандаа мөрөөдлийнхөө талаар бодож, шинэ зорилго тавьж, амьдралдаа юу хүсэж байгаагаа мэдэж, түүндээ хүрэх тодорхой алхам бүхий төлөвлөгөө гаргаж чадна. 

6. Харилцаагаа сайжруулж чадна. 

Өөртэйгөө цагийг өнгөрөөж, өөрийгөө хэн бэ, амьдралаас юу хүсэж байгаагаа илүү сайн ойлгосноор та эргэн тойронд хэн байхаа мэднэ. Мөн та хэсэг хугацааг ганцаараа өнгөрөөсний дараа харилцаагаа илүү үнэлж болох. 

7. Хэтийн төлөвөө тодорхойлно 

Урсан өнгөрөх сар өдрүүдийг үнэлж, өөрийн сонирхолдоо цаг зарцуулахад суралцана  

8. Та дотоод дуу хоолойгоо сонсоно 

Сэтгэл санаа тайван, яарах зүйлгүй үед хүн өөрийн дотоод дуу хоолойгоо илүү сонсдог. Танд өөрийгөө сонсох, мөрөөдлөө нээх, өөртөө итгэх, гоо сайхандаа анхаарлаа хандуулах цаг бий гэдгийг сана.  

9. Та хүссэн бүхнээ хийх боломжтой. 

Бусадтай хамт байхад ойлгомжгүй, төвөгшөөмөөр харилцаа бий болж бухимдах нь бий. Харин ганцаар байх орон зайг бүрдүүлснээр оюун ухаан, сэтгэлдээ шинэ мэдрэмжийг авч чадна. 

10.Асуудлыг шийдвэрлэж сурна 

Ганцаар байх нь асуудлаас төвөгшөөж, зайлсхийхээс илүүтэй түүнд юу нөлөөлсөн, хэрхэн оновчтой шийдвэрлэхэд суралцах том боломж юм. Бусдаас хараат бус илүү зоригтой шийдэмгий нэгэн болж чадна гэсэн үг. 

#нийтлэл