Шон Мендес болон Хэйли Болдин нар үнэхээр болзож байгаа юу?


Алдарт дуучин Шон Мендес (Shawn Mendes) болон загвар өмсөгч, модель Хэйли Болдин (Hailey Baldwin) нарыг сүүлийн үед болзож байгаа хэмээх яриа тэдний фенүүд болон олон нийтийн дунд ихээхэн тархаад амжжээ.

Уг цуурхал тарах болсон шалтгаан нь энэ сарын эхээр болсон "Мет Гала"-ийн үеэр тэд хамтдаа ирэн цагийг хөгжилтэй өнгөрүүлсэнтэй холбоотой байж магадгүй юм. Гэхдээ Шон, Хэйли нар үүнээс гадна зарим үйл ажиллагаанууд дээр хамтдаа цөөнгүй удаа очиж байсан юм. Шон "W" сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа Хэйлигийн талаар хэлэхдээ "Бид үнэхээр сайн найзууд. Түүнтэй хамт байх үнэхээр хөгжилтэй түүнийг инээлгэхийн тулд бүр 24 цагийн турш инээдтэй зүйлс ярихад ч бэлэн байдаг. Тэр үнэхээр гайхалтай эмэгтэй... Хамт алхаад л баймаар" хэмээн дурджээ. 

Тэдний харилцаа 2013 онд эхэлсэн бөгөөд анх Хэйли эхэлж твиттертээ Шоний талаар бичиж танилцаж байжээ. Тэд гадуур гарахдаа яг л хосууд шиг хамтдаа байгаа нь зарим фенүүдэд нь тэднийг болзож байгаа гэсэн ойлголтыг төрүүлж байж магадгүй. Гэвч тэдний харилцаа дотны сайн найзууд гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байгаа аж. 






#Shawn Mendes #Hailey Baldwin #Assign