Чи хайртай хүмүүсээ хэр сайн мэдэх вэ? I Дотнын нэгнээсээ заавал асуух 12 асуулт


Х. Болормаа | YOLO.MN
2023-06-15

ЭРҮҮЛ харилцааны гол амин сүнс бол маш сайн ярилцах. Ер нь илэн далангүй байнгын харилцан яриа бол ямар ч дотно харилцааны үндэс мөн. За тэгэхээр чи хэрэв эрүүл бус харилцаатай үерхлээс гарж илүү итгэлцсэн харилцаа эхлүүлэх гэж байгаа бол эсвэл аав, ээж, дүү нартайгаа харилцаагаа илүү дотно болгоё гэж шийдсэн бол хамгийн эхлээд эдгээр асуултыг тэднээс асуугаад үзээрэй. Магадгүй чи өөрөөсөө эхлээд асуусан ч болох юм. Эцсийн эцэст хүн ядаж өөртэйгөө эрүүл харилцаатай байж хэмээн л бусдад хайр түгээж чадна шүүдээ. 

За яг эндээс эхлээд хамгийн энгийн 12хон асуулт маань эхэлж байна хэрэгтэй бол бичиж тэмдэглээд эсвэл screenshot хийгээд аваарай. Амжилт. 

  1. Чамайг юу инээлгэж уйлуулдаг вэ? (хамгийн сүүлд яагаад инээж/уйлснаа ярилцаж болох юм) 
  2. Мөрөөдөл, амьдралын зорилго чинь юу вэ? 
  3. Гэр бүлийн хүмүүжил чинь яг юу юм бэ?  
  4. Ирээдүйд ах, эгч, аав, ээж чинь яг чиний амьдралд ямар оролцоотой байх вэ? 
  5. Шашинтай юу? Далд хүч байдаг гэдэгт итгэдэг үү? Цөөхөн үгээр шашин ер хүний амьдралд хэр чухал байдаг вэ?  
  6. Яг яаж амьдарвал амьдарсан шиг амьдарлаа гэж дүгнэх вэ? 
  7. Гунигласан эсвэл стрессдсэн үед чинь биед чинь яг ямар мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг вэ? 
  8. Тэр үед чинь би яг яаж тусалж болох вэ? 
  9. Амьдралдаа хийж байсан хамгийн сайн шийдвэр чинь юж вэ? 
  10. Хэрхэн сэтгэл санаагаа сэргээж өрийгөө цэнэгжүүлдэг вэ? 
  11. Чамайг уурлуулдаг хамгийн энгийн зүйл юу юм бэ? 
  12. Хэн ч өөрчиж чадахгүй чиний яг ганц үнэн мөн чанар чинь юу вэ? 

Бүгдээрээ ингээд ямар асуулт асуухаа мэдчихлээ. Гэхдээ эдгээрийг яаж асуух вэ? Зарим хүмүүс өглөө босоод шууд эрч хүчтэйгээр ярьж эхэлдэг бол зарим нь оройхон илүү юм ярих сонирхолтой болж эхэлдэг. Ийм учраас та 2 хоёулаа ярилцах боломжтой цагийг сонгоорой. Хэрэв үерхэж байгаа хүнээсээ асуух гэж байгаа бол эхлээд маш сайн орчноо мэдрэх хэрэгтэй. Аль болох цөөн хүнтэй дотно ярилцах боломжтой газар сонгоод эдгээр асуултад хариулах боломжтой сэтгэл зүйн төлөвт байгаа эсэхийг асуугаарай. Зарим үед зүгээр тэврэлт л илүү хүнийг аз жаргалтай байдаг шүү. 

Базаад хэлэхэд эрүүл харилцааны гол түлхүүр бол бие биеэ маш сайн ойлгоход оршино.  

#Мэдэхэд илүүдэхгүй