ЗАХИДАЛ: Тэр дээрэлхүү охинтой НАЙЗУУД байх уу, яах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-06-18

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр өмнө нь  маш сайхан ааштай "Миний найз..." гээд л хөөрхөн байсан юм. Гэтэл...

Уг нь би тэр охинтой тийм ч дотно биш байсан ч ноднин зун зуслан дээр нэг байшинд орж таараад тэгээд арай гайгүй дотно болсон юм.

Сайн байна уу. Би 7-р ангийн сурагч манай ангид нэг аймар охин байдаг юм л даа. Уг нь би тэр охинтой тийм ч дотно биш байсан ч ноднин зун зуслан дээр нэг байшинд орж таараад тэгээд арай гайгүй дотно болсон юм. Тэр үедээ маш сайхан ааштай "миний найз..." гээд л хөөрхөн байсан юм. Тэгсэн энэ жил яасан юм бүү мэд, нэг л их уурлаж ангиар нэг чанга хашхирдаг, өөрийгөө л боддог ганцхан өөрт нь хэцүү байгаа гээд л худлаа чанга чанга уйлаад л. Тэгснээ ядаж байхад үнэн дээрэлхүү охин, өөрийнх нь дураар хийхгүй бол муудаад энэ ёстой тийм ийм гэж “надгүй явахыг чинь харна аа” муухайгээр хэлнэ. Бүр ичих ч үгүй нэг нэг ширээний зайнд суучаад муулаад байг юм даа, тэгээд л хэрэгтэй үедээ харьцаад л нэг бол ашиглаад л… Би түүнтэй найзлахаа шууд больчих уу харьцахгүй тоохгүй байх уу яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ:  Өөрийн чинь хувьд найз гэдэг хүн ямар байх ёстой талаар эргэцүүлэн бодож үзээд шийдвэрээ гаргаарай

Нөгөө хүндээ нөхцөл байдлыг ойлгох боломжийг олголгүй, юу ч хэлэхгүйгээр харилцаагаа таслахаас илүүтэйгээр чамд муухай хандаж байгаа нь таалагдахгүй байгааг хэлэх нь тэр хүнд боломж олгож байгаатай ижил.

Сайн уу? Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насанд биеийн харагдах байдал өөрчлөгдөхөөс гадна өөрийн мэдрэмжээ ойлгохгүй байх, сэтгэл хөдлөл ихтэй болох гэх мэт сэтгэл зүйн өөрчлөлт ч мөн гарч ирдэг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Иймд тухайн анги, зуслангийн найзынхаа хэлж буй үг, хийж буй үйлдэлд нь хэт их ач холбогдол өгч битгий гомдоорой. Мөн өөрийн чинь хувьд найз гэдэг хүн ямар байх ёстой, чи өөрөө бусад хүмүүст ямар найз байж чаддаг талаараа эргэцүүлэн бодож үзээд шийдвэрээ гаргаарай. Нөгөө хүндээ нөхцөл байдлыг ойлгох боломжийг олголгүй, юу ч хэлэхгүйгээр харилцаагаа таслахаас илүүтэйгээр чамд муухай хандаж байгаа нь таалагдахгүй байгааг хэлэх нь тэр хүнд боломж олгож байгаатай ижил. Гэхдээ энэ нь чамд хэцүү биш бол шүү дээ. Тэр охинтой сайн найзууд байхаа больсон ч ангийн хүүхдийн хувьд эвсэг, найрсаг харилцаатай байх нь хэн хэндээ үр дүнтэй гэдгийг мөн санаарай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач
С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Letter #Students #Bullying #School