BTS хамтлагийн дөрвөн гишүүн ирэх сард цэрэгт явна


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-11-29

BTS хамтлагийн RM, Jimin, V, Jungkook нар ирэх сард цэрэгт явахаар болжээ.  RM, V хоёр арванхоёрдугаар сарын 11-нд цэрэгт татагдах бол үүнээс хоёр хоногийн дараа Jungkook, Jimin нар явах аж.  

Өмнөд Солонгост хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд хоёр жил орчим цэргийн алба хаах ёстой. 2020 онд шинэчлэн батлагдсан Цэрэг татлагын тухай хуулийн дагуу Кпоп хамтлагийн гишүүдийг 30 нас хүртэл нь цэргийн албанд татагдахыг зөвшөөрсөн.  

BTS хамтлагаас цэрэгт яваагүй үлдсэн дөрвөн гишүүн ийн албанд мордсоноор 2025 оны зургаадугаар сард цэргээс халагдах аж. 

Ийн бүх гишүүд цэргийн алба хааж дууссаны дараа 2025 онд шинэ уран бүтээлээр бэлэг барина гэж BTS хамтлаг фенүүддээ амлажээ.  

Эх сурвалж: Korean Times

#мэдээ