"Эргэж эвлэрсэн ч тэр өмнөх шигээ байхаа байжээ"


ССҮТөв | YOLO.MN
2017-01-02

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнтэй ярилцах гэж үзсэн боловч...

Би асуусан л даа эргэж нийлэх хүсэл байна уу? гэж... Тэр тийм гэж хариулсан. Гэхдээ л одоо байгаа байдал нь надтай тийм ч дотно биш

Би сар орчмын өмнө найз хөвгүүнээсээ салсан. Энэ нь надад үнэхээр хэцүү байна л даа. Би ярилцах гэж үзсэн. Би одоо хүртэл түүнд хайртай. Харин тэр намайг зүгээр л шохоорхдог болсон гэсэн. Би хайртай гэдгээ хэлсэн. Эргэж нийлэхийг маш их хүсэж байгаа ч түүнд огтхон ч байхгүй. Би асуусан л даа эргэж нийлэх хүсэл байна уу? гэж... Тэр тийм гэж хариулсан. Гэхдээ л одоо байгаа байдал нь надтай тийм ч дотно биш нийлэхийг хүссэн хүн чинь арай өөр байдаг даа түүнээс огтхон ч тийм зүйл илэрдэггүй. Би яах ёстой вэ?
    

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэлтэй гэдгээ ойлгосон боловч түүнд ойлгох хугацаа нь хангалтгүй байсан байх

Хамгийн сүүлд нь мэдээж энэ талаар өөртэй нь ярилцах хэрэгтэй юм шүү, доторхоо илэрхийлж хэлэхгүй л бол нөгөө хүн нь мэдэггүйг анхаараарай.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үерхэл нөхөрлөл нь маш эмзэг бөгөөд өөрт маш хүчтэй сэтгэл хөдлөл мэдрүүлдэг зүйл юм. Гэвч тэр болгон бүтэмжтэй байдаггүй. Салалт нь хосуудын дунд янз бүрээр нөлөөлж чаддаг. Жишээ нь зарим хосууд эргээд нийлэхдээ маш их зүйлийг бодож тунгаан бие биенээсээ салж чадахгүйгээ ухаарч ахин ямар нэгэн асуудал тулгарахад салсан үедээ ямар хэцүү байснаа санан тухайн бэрхшээлийг даваж чаддаг  боловч  зарим хосууд улам хөндийрөх тохиолдол ч  байдаг. Хамгийн гол нь хоёулаа бие биетэйгээ эргээд хамтдаа байх чин хүсэлтэй байж нийлэх нь бат бөх харилцааг үүсгэж чадна.  Та түүнээс салж чадахгүй үнэхээр их сэтгэлтэй гэдгээ ойлгосон боловч түүнд ойлгох хугацаа нь хангалтгүй байсан байх. Тэгэхээр та түүнд үүнийг нь ойлгох хугацаа өгөх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь мэдээж энэ талаар өөртэй нь ярилцах хэрэгтэй юм шүү, доторхоо илэрхийлж хэлэхгүй л бол нөгөө хүн нь мэдэггүйг анхаараарай. Чамд амжилт хүсье.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers