СУДАЛГАА: Өсвөр үеийнхний 20 орчим хувь нь амиа хорлох талаар боддог


YOLO.mn | YOLO.MN
2024-05-02

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт судлаач эмч нарын дунд “Эрдмийн чуулган-45” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан өнөөдөр /2024.05.02/ боллоо. 

Эрдмийн чуулганаар өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал сэдэвт илтгэлийг НЭМҮТ-ийн ХСХАБА-ны эрдэм шинжилгээний ажилтан М.Даваасүрэн тавилаа.

  

Улаанбаатар хот, аймаг сум дүүргийн 40 сургуулийн 4511 сурагчид судалгаа хийхэд өсвөр үеийнхний 18.1 хувь таргалалттай, 41.8 хувь нь хийжүүлсэн ундаа тогтмол уудаг, 90 орчим хувь цахим орчныг идэвхтэй ашигладаг гэх дүн гарчээ. Мөн 20 орчим хувь нь амиа хорлох талаар бодож байсан төдийгүй 15 орчим хувь нь архи, тамхий хэрэглэдэг гурван хувь нь мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Мөн 56.8 хувь нь 15 ба түүнээс дээш насандаа анх удаа бэлгийн хавьталд орсон ба 50 хувь нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглээгүй байна.  

Энэ судалгаанд суурилж өсвөр үеийнхний эрүүл мэндийн цахимд суурилсан үндэсний хэмжээний мэдээллийн сантай болжээ.  

#мэдээ