Би яагаад англи хэл сурахгүй байна вэ: Түгээмэл 5 шалтгаан


Т.Хулан | YOLO.MN
2023-04-26

Олон жил англи хэл сурч байгаа ч одоо болтол нэг л өөртөө итгэлгүй, сурахыг хичээсэн ч болж өгөхгүй л байна уу? Тэгвэл юун түрүүнд сурахад саад болж буй асуудлуудаа тодорхойлж, тэдгээрээс зугталгүй нүүр тулах хэрэгтэй. Тийм үү? Ингээд энэ удаа та бүхэнд хэл сурч буй суралцагчдын нийтлэг гаргадаг алдаануудаас хүргэж байна. 

1. Хөгжилтэйгөөр суралцаж чадахгүй байх 

Сурах цаг хугацаагаа хэцүүхнээр хүлээн авалгүйгээр тухайн цаг хугацааг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй. Өөртөө тохирсон арга барилаар, хүчлэлгүйгээр суралцах нь залхуутай санагдаж, хурдан шантрахаас зайлсхийнэ.

Шийдэл:Цахим платформ ашиглахыг санал болгож байна. Техник технологийн дэвшлийг өөрийнхөө талд ашиглаж суралцах нь өөрт тохирсон төвшиндөө мэдлэгээ сайжруулж, сонирхолтой сурах боломжтой. 

Англи хэлний СОНСОХ чадварыг сайжруулах 8 платформ нийтлэлийг ЭНД дарж үзээрэй.

2. Өөрт тохирсон арга барилаа олоогүй

Хэрэв та бие даан хэл сурч байгаа бол сурах арга барил, суралцах хэрэгцээ, зорилго, итгэл үнэмшил зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэх нь маш чухал. 

Шийдэл: Нэгэн зэрэг олон аргыг туршиж үзээрэй. Хөтөлбөр бүрийн юу дуртай, юунд дургүй, ямар арга замаар зорилгодоо хүрэхэд тань тусалж болох талаар тэмдэглэл бичээрэй. Мөн англи хэл гэлтгүй аливааг урт хугацаанд тууштай сууж хичээллэж, сурах аргын тухай мэдэхийг хүсвэл ЭНД дарж уншаарай. 

3. Төвшингээсээ гарч чадахгүй байх 

Хэт өндөр зорилго тавьж, хурдан сурах оролдлого хийх нь үр дүнгүй байдаг. Үүнээс үүдэн түвшин ахих боломж улам холдсоор байх болно.  

Шийдэл: Төрөлх хэлтэй хүмүүстэй харилцах. Төрөлх хэлээр ярьдаг хүмүүстэй харилцах нь оюутнуудад ихэвчлэн тулгардаг гол асуудлуудыг шийдвэрлэх цөөхөн шийдлүүдийн нэг юм. 

4. Амархан гэж бодох 

Төрөлх хэлээсээ өөр хэл сурах нь тийм ч амар биш. Бид төрөлх хэлээ сурахдаа эхлээд сонсож дараа нь ярих гэх мэт дарааллаар явдаг. Харин гадаад хэлийн хувьд эхлээд бичиж дараа нь ярьж сурдаг. Иймээс гадаад хэл сурах нь тийм ч хялбар биш байж болно. 

Шийдэл: Хялбар гадаад хэл сурах хэрэгтэй. Ингэснээр өөрт тохирсон арга барилаа олохоос эхлүүлээд олон давуу талыг бий болгож өгдөг. 

5. Хүсэл эрмэлзэлгүй байх 

Хэрвээ та хүчээр хэл сурч байгаа бол тийм ч том найдлага тээгээд хэрэггүй байх. Иймээс цагаа үрэлгүйгээр, юуны төлөө сурч байгаа талаараа бодох хэрэгтэй. 

Шийдэл: Хэл сурах хүсэл эрмэлзэлтэй болох хэрэгтэй. Гол зорилгоо олж хараад, шантарсан үедээ өөрийгөө хүчирхэгжүүлж байх нь маш чухал. Чи чадна аа...

#Гадаад хэл