Жүжигчин Том Харди шүтэн бишрэгчийнхээ сүүлчийн хүслийг биелүүлжээ


Б. Чимэг | YOLO.MN
2022-12-12

Жүжигчин Том Харди шүтэн бишрэгчийнхээ сүүлчийн хүслийг биелүүлсэн байна. Жо-Энн Шогийн хавдар сүүлийн шатандаа оржээ. Тэрээр жүжигчин Том Хардитай видео дуудлага хийхийг үргэлж хүсдэг байсан аж. Хүсэл нь биелсэнд тэр маш их баяртай байна.

Жо-Энн Шү Их Британид эмнэлэгт хэвтэж байхдаа мөрөөдлөө биелүүлэхээр кампанит ажил эхлүүлжээ. Энэ талаар олж мэдсэн Том Харди ч видео дуудлага хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

58 настай эмэгтэй ВВС-д ярилцлага өгөхдөө “Тэр намайг маш их баярлууллаа. Надад цагаа зарцуулав, би үүнээс өөр зүйл хүсэхгүй. Тэр надтай найз шигээ л ярьсан. Цар тахлын үеэр би түүний бүх киног үзсэн” гэжээ.

Тэрээр гурван ач зээтэй. Том Хардигийн шүтэн бишрэгч тул өрөөндөө картон цаасанд хэвлэсэн, жүжигчний зургийг байршуулсан аж.

Эх сурвалж: BBC

#Оддын тухай