Америкийн рэппер, хөгжмийн зохиолч, загвар зохион бүтээгч “Ye” буюу Кане Уэст саяхан өөрийн твиттер хуудсандаа антисемитик (еврейчүүдийн эсрэг буюу сөрөг хандлага бүхий байр суурь) утгатай бичвэр нийтэлж, олон нийтийн дургүйцлийг төрүүллээ. Уг явдлаас шалтгаалж түүний твиттер хаягийг хаасан бөгөөд рэппертэй хамтран ажилладаг байгууллагууд мөн ямар ч төрлийн ялгаварлан гадуурхалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, хамтын ажиллагаагаа цуцалж эхэлсэн байна.
Реппер Ye нь Forbes сэтгүүлээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад ч мөн байр сууриа алджээ.
Спорт хувцасны Адидас компанийн Yeezy брэнд Кане Уэсттэй хамтран Парисын загварын долоо хоногийн үеэр “White Lives Matter” цамцны загварыг танилцуулсан. Харин уг загварыг нь олон нийт таатай хүлээн аваагүй бөгөөд хариуцсан байгууллагыг шалгаж эхэлсэн.
Рэпперийн ялгаварлан гадуурхалтыг дэмжиж буй хандлагыг хамтрагч байгууллагууд үл тэвчиж алдарт Balenciaga, Adidas, Creative artist agency зэрэг компаниуд хамтын үйл ажиллагаагаа цуцалж байгаагаа илэрхийлж, MRC продакшн Кане Уэстийн талаарх баримтат киног хийж дуусгасан ч олон нийтэд түгээхгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх