Интро электроник хөгжмийн наадамд ДОЛООН ОРНЫ 10 DJ оролцоно


YOLO.mn | YOLO.MN
2018-08-01

Наймдугаар сарын 4-н буюу энэ бямба гарагт Гачууртад байдаг "Монгол шилтгээн"-д Олон улсын электро хөгжмийн наадам Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна. 

Анх 2009 онд Бээжин хотод зохион байгуулагдсанаас хойш Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад тасралтгүй зохион байгуулагджээ. Харин манай улсад болох наадам нь найм дахь жилийнх нь юм.

Энэ жилийн Интро Улаанбаатар хөгжмийн наадамд Герман, Франц, Литва, Япон, Солонгос, Хятад болон Монголоос нэр хүндтэй 20 орчим Ди-Жэй өөр өөрсдийн өнгө аяс хэмнэл бүхий ертөнцөөрөө та бүхнийг аялуулах болно хэмээн зохион байгуулагчид өгүүлж байна.

Сэтгүүлч М.Жаргал

#Intro, #ElectroMusic