Шинэ онд тавьсан зорилгоо үр дүнтэй хэрэгжүүлэх 5 арга


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-01-07

Оны эхэнд хүмүүс хуучин оноо дүгнэж, энэ ондоо биелүүлэх зорилго тавьдаг. Харин хүмүүсийн 80 орчим хувь нь тавьсан зорилгодоо хүрч чаддаггүй гэсэн судалгаа бий. Иймд таныг зорилгодоо хүрэхэд туслах үр дүнтэй таван аргыг хүргэж байна.

Зорилгоо тодорхой болгох

Зорилго тавихдаа илүү тодорхой болгох хэрэгтэй. Жишээлбэл “Хэлний мэдлэгээ дээшлүүлэх, жингээ хасах” гэж ерөнхий бичихийн оронд “Англи хэлний мэдлэгээ дээшлүүлж C1 түвшинтэй болох”, “Жингээ хасаж 50 кг болох” гэх мэтчилэн тодорхой бичээрэй. Энэ нь хэрэгжүүлэхэд илүү хялбар байх болно.
Том зорилгоо жижиг алхмуудад хуваах

Хэтэрхий том зорилго тавих нь заримдаа айдас дагуулж, эхлүүлж чадахгүй хүндрэлтэй санагдах нь бий. Тиймээс үүнийг жижиг, хэрэгжүүлж болох алхмуудад хуваах нь чухал. Хэрвээ та энэ онд ном бичих төлөвлөгөөтэй байгаа бол өдөрт 500 үг бичих эсвэл долоо хоногт нэг бүлэг дуусгах гэх мэтээр төлөвлөж эхлээрэй. Төлөвлөх нь зорилгоо амжилттай биелүүлэхэд тусална.
Зорилгынхоо хугацааг тодорхойл

Хугацаагүй зорилго хойшлогддог. Бид ямар нэгэн зорилгоо “хэзээ нэг өдөр” биелүүлнэ хэмээн итгэж хойшлуулсаар жилийн эцэс гэхэд зорилго биелэгдээгүй байх нь бий. Тийм учраас “3 сарын дотор 5 ном уншина” гэж тодорхой хугацаа заасан зорилго тавиарай.
Бүтэлгүйтэхээс айлгүй тууштай байх

Бүх зүйл төлөвлөсөн шиг болохгүй байх үе бий. Гэхдээ алдаа гаргасан ч зогсохгүй үргэлжлүүлж хичээсэн хүн л амжилтад хүрдэг гэдгийг санах хэрэгтэй. Алдаагаа боломж болгон ашиглах нь чухал шүү.

Өөрийгөө урамшуулж, амжилтаа хянах

Жижиг амжилтаа ч гэсэн тэмдэглэж, өөрийгөө урамшуул. Тухайлбал, нэг сар зорилгодоо тууштай байсан бол өөртөө дуртай зүйлээ хийх эсвэл шинэ зүйл худалдан авах эрх өгөөрэй. Мөн тэмдэглэл хөтөлж, ахиц дэвшлээ хянахаа бүү мартаарай.
Эцэст нь хэлэхэд зорилго бол зөвхөн хүсэл биш, харин тууштай ажиллагаа, ухаалаг төлөвлөгөөний үр дүн шүү. Эдгээр аргыг туршиж, энэ жилийн зорилгодоо заавал хүрээрэй. Амжилт

#zorilgo