Ном унших дуртай хүнд тохиромжтой 8 ажил


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-06-27

Хэрэв та чөлөөт цагаа ном уншиж өнгөрөөх юу юунаас ч илүү дуртай хүн бол яагаад энэ хоббигоо карьераа болгож болохгүй гэж? Тэгвэл ном унших дуртай хүний сонгож болох 8 ажил мэргэжлүүдийг бэлтгэлээ. 

Номын санч

Номын санч нь ихэнх ажлын адил өдөрт 8 цаг ажилладаг. Таны хийх ёстой гол зүйл бол мэдээж бүртгэл хийх. Ямар ном уншиж болохыг санал болгож чадах хүн мэдээж номын санчын ажилд хамгийн их тохирно. 

Редактор

Энэхүү ажил нь та зохиолчын бичсэн номыг уншиж үг үсэг, дүрмийн болон найруулгын алдааг нь засаж хянах үүрэгтэй. Редактор болсноор та хамгийн сүүлийн үеийн ном зохиолыг хамгийн түрүүнд унших боломжтой байх юм. 

Багш

Хэрэв та ном унших дуртай мөн бусдад заах эсвэл хүүхдүүдтэй харьцах дуртай хүн бол уран зохиолын эсвэл монгол хэлний багш болох нь тохиромжтой байж магадгүй юм. Тухайн хичээлүүд дээр төрөл бүрийн зүйлс уншиж, үүн дээрээ дүгнэлт хийх хэрэгтэй болдог. 

Номын шүүмжлэгч

Мэдээж яг л нэр шигээ та ном уншиж тухайн ном хэр их таалагдсан, сайн тал болон сул тал зэргийг нь шүүнэ гэсэн үг юм. Тэрхүү тоймоороо өөрийн блогийг хөтлбх боломжтой. 

Орчуулагч

Орчуулагч хүн нь хоёр өөр хэл дээр уншиж, найруулах ажлыг хийнэ. Энэ нь мэдээж амар зүйл биш хэдий ч унших дуртай хүнд бол сонирхолтой байж болох юм. 

Номын дэлгүүрийн ажилтан

Яг л номын санчтай адил хэдий ч танд ном унших цаг арай илүү гарах болно. Мэдээж худалдан авагчдадаа ямар ном уншихыг санал болгох ажлыг хийнэ. 

Архивч

Хэрэв та хуучны ном, баримтууд, түүх талдаа сонирхолтой хүн бол архивч мэргэжлийг сонрхоод үзээрэй. Архивчийн хийх ажил нь зөвхөн унших биш хэдий ч та дээр үеийн баримт бичгийг ангилах, дүгнэх гэх мэт бичиг хэргийн ажлыг хийнэ. 

Зохиолч

Мэдээж ихэнх номын хорхойтнуудын хүсдэг зүйл бол хэзээ нэг өдөр өөрийн номоо гаргах билээ. Тэгвэл яагаад үүнийгээ жинхэнэ кареераа болгож ном бичиж болохгүй гэж? 

Эх сурвалж: speechify.com

 

#Мэргэжил сонголт