Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Энэ донтолтоос өөрийгөө яаж татаж авах вэ?
Сайн байна уу. Намайг У гэдэг. Одоо 18 настай. Би утаснаас хэт хамааралтай болчхоод байгаа. Зав чөлөөгөөрөө өөр хийх зүйлс зөндөө байдаг ч тэр үед утсаа шалгах, эсвэл утсаа оролдохгүй л бол болохгүй юм шиг мэдрэмж төрөөд ямар нэгэн бичлэг үзэх юм уу FB ухаад л хэрэггүй Newsfeed гүйлгээд суугаад л байдаг.
ЗӨВЛӨГӨӨ: Цаг хэмжих сануулга илгээдэг аппликейшн суулгаарай
Сайн уу, захиа бичсэнд баярлалаа. Өөрийгөө сайн ажиглаж, өөрчлөхийг хүсч тусламж хүссэн нь сайн байна. Юуны түрүүнд энэ асуудал бараг л бүх өсвөр насны хүүхдүүдэд тохиолдож байгаа. Яагаад гэвэл интернет ертөнц өөрөө бидний анхаарлыг сарниулах, улам удаан хэрэглүүлэх зохион байгуулалттай байдаг. Нэг л орсон бол бид яах гэж орсон, юу хайж байгаагаа мартахад хүргэдэг. Гэхдээ энэ нь чи өөрийгөө удирдаж чадахгүй гэсэн үг биш юм. Интернет чамайг өөртөө татахыг хүсч байгаа бол чи өөрийгөө интернетээс татахаар ухаалаг хандаж байх хэрэгтэй. Утсандаа дэлгэц хэрэглээний цаг хэмжиж сануулга илгээдэг аппликейшн суулгаарай. Дэлгэц хэрэглэх цагаа тохируулж өгөөд сануулга ирсэн бол шууд утсаа тавьж байхаар оролдоод үзээрэй.
Мөн чи их чөлөөт цагтай байгаагаас болоод утсаа оролдоод байж магадгүй.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б.Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх