Хавар ирж, хичээлийн жил дуусах дөхсөн энэ үед ядрах, эрч хүчгүй болох, өөртөө итгэх итгэлээ алдах гэх мэт таагүй мэдрэмжүүдийг авч байна уу? Тэгвэл энэ үедээ хэрхэн өөрөө өөрийгөө идэвхжүүлж, урам зоригтойгоор хичээхээ мэдэхгүй байгаа бол танд дараах дуунуудыг санал болгож байна.
1. ThunderZ ft. Hishigdalai - Gantshan Shaltgaan
Дуучин Хишигдалай болон реппер ThunderZ нарын анхны хамтрал болох энэхүү дуу нь олон залуучуудад амьдрах эрч хүч болон байгаадаа талархахын үнэ цэнийг мэдрүүлэхээр олон нийтэд цацжээ. Одоогоор YouTube дээр 5.4 сая үзэгчтэй энэхүү дууг сонсоод та “Амьдрал бол бэлэг” гэдгийг мэдэрч, өөртөө тулгарсан асуудлуудаа амжилттайгаар даван туулаарай.
2. Амжилтаа Ахиулъя. Цэцэ, Kiwi, A-Sound, Цэлмүүн, Тэнүүн, Дөлгөөн, Punk n' Rap
Хэдийгээр энэ дуу гараад 9 жилийн нүүрийг үзсэн боловч одоо ч хүүхэд залуучуудад мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэдэг мессежийг хүргэсээр байгаа дуу юм. Хамтралын хувьд Цэцэ, Kiwi, A-Sound, Цэлмүүн, Тэнүүн, Дөлгөөн, Punk n' Rap нарын уран бүтээл бөгөөд содон сонирхолтой өнгө аясыг танд хүргэх болно.
3. GUYS - Good Luck
Итгэлээ алдалгүй аз жаргалтайгаар ирээдүй рүүгээ тэмүүлэх эрч хүчийг та энэхүү дуунаас мэдрэх боломжтой. Цаг хугацааны урсгалд зүрх сэтгэлээрээ хичээж мэрийж байгаа залуучууд биднийг ямар гайхалтай ирээдүй хүлээж буйг та GUYS хамтлагийн Good Luck дуунаас хүлээн аваарай.
4. ЧИ БОЛ ИРЭЭДҮЙ l Chi bol ireedui - Zorigt, Hishigdalai, NMN
Чи бол ирээдүй бас маргааш гэдгээ бүү мартаарай. Чамд итгэж найдаж буй хүмүүсийн итгэлийг алдалгүй амжилттай амьдрах боломж хүн бүрд бий гэх тухай дуулна. Дуугаа сонсонгоо сэтгэлийнхээ хөшгийг нээгээд үзээрэй.
5. ThunderZ - Bugd Tegees Ehledeg
Үг бүр нь амьдралын үнэ цэнийг мэдрүүлж, хүн бүр өөрөө өөртөө шилдэг гэдгийг энэхүү дуунаас мэдрэх боломжтой. Бүх зүйл доороос эхэлж, хичээж мэрийж чадвал тавьсан зорилгодоо хүрэх боломж хүн бүрд байдаг гэдгийг бүү мартаарай.
6. The Wasabies - 'RUN AWAY' M/V
Боловсрол телевизийн "Оддын академи" шоу нэвтрүүлгээс төрөн гарсан охидын хамтлаг болох “The Wasabies” хамтлагийн дуу болох “Run away” дуунаас та бяцхан тайвшрал, амьдралын үнэ цэнийг мэдрээрэй. Өөрөөрөө амьдарч бусдаас онцгой өнгө аясыг бүрдүүлэх нь өөртөө хийж буй хамгийн том алхам юм шүү.
7. Anemone Nadad muruudul bii
Anemone охидын хамтлагийн уран бүтээл болох “Надад мөрөөдөл бий” дууг танд сонсохыг санал болгож байна. Хэнд ч өөрийнхөө нарнаас тод гэрэлтэх мөрөөдөлд саад болох боломж бүү өг. Шантралгүйгээр алхам алхмаар тэмүүлэх тэрхүү мөрөөдөлдөө заавал хүрээрэй, найз минь.
8. San Juniper - Өөрийнхөөрөө / Uuriinhuuruu
Чи бол чи. Бусдаас өөр хүн гэдгээ бүү мартаарай. Хүн бүр өөр өөр амьдралыг туулж ирсэн учраас хэн нэгэнд өөрийнхөө амьдралаа шүүмжлүүлэх боломж бүү өг. Хийлийн ая эгшиглэх энэхүү дууг сонсонгоо шинэхэн өглөөг эхлүүлээрэй.
9.Choi Joo - Sain bisx
Хүн бүрд алдаж онох эрх байдаг. Заримдаа амьсгаа аваад амрах боломж өөрөө өөртөө олгож байгаарай. Өдөр бүр хамгийн шилдэг нь байх албагүй шүү. Өдрөө өндөрлүүлж, хөшгөө хаахдаа дуучин Чойжоогийн энэхүү дууг сонсохыг санал болгож байна.
10. Man on the moon X Uranus - Butterflies (Official M/V)
Эмэгтэй хүн бүр энэ ертөнц дээр хамгийн үзэсгэлэнтэй нь. Дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй гэдгээ к-поп ертөнцөд хөл тавиад удаагүй байгаа монгол охины энэхүү дуунаас мэдрэх боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх