Барбыг түүний багш Билли хичээлийн дараа гурван ч удаа хичээл тарсны дараа үлдээч гэж гуйжээ. Бас ч болоогүй байсхийгээд л түүнд ойртоод байсан тухай Барб Сарад хэлэв.
Сара Барбд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа эсэх тухай нь таамаглаж хэлж өглөө.
Сара:
“Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь хэн нэгэн этгээд нөгөө хүний зөвшөөрөлгүйгээр түүнтэй бэлгийн сэдэл, шинжтэй үйлдэл хийхийг хэлнэ. Энэ үйлдэл нь гар хөлд чинь чиний зөвшөөрөлгүй хүрэх, ямар нэг зүйл хийхийг ятгах гэх мэт ямар ч байдлаар илэрч болно.
Чи нэг зүйлийг зөвшөөрлөө гээд бүх зүйлийг зөвшөөрсөн гэсэн үг биш. Бодол чинь өөрчлөгдвөл тэр даруй шийдвэрээсээ буцаж болно.
Бас хэрэв хэн нэгэн чамд ямар нэгэн байдлаар халдвал энэ нь юу ч болж байсан чиний буруу биш гэдгийг санаарай.
Чи хэнтэй байсан, яаж хувцасласан, юу хийж байсан түүний үйлдэлд чамд ямар ч буруу байхгүй.
Томчуудад хэлэхээс бүү айгаарай. Өөрийн итгэдэг хэн нэгэнд хэлэх нь маш чухал юм шүү. Өөрийгөө хамгаалахаас айж, сандрах нь хэвийн зүйл. Ялангуяа хүчирхийлэгч чиний таньдаг хүн бол... Гэхдээ чамайг эвгүй байдалд оруулсан хэн нэгнийг мэдэгдэж, ярих нь маш зоригтой үйлдэл юм шүү” гэж хэлэв. Энэ бүхнийг сонсож мэдсэний дараа Барб юу хийсэн гэж бодож байна?
Яг зөв. Тэр сургуулийн сэтгэл зүйчтэй уулзахаар явлаа.
#UNFPAMongolia
https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх