G-Dragon, Jang Won Young нарын болзооны цуурхал гарлаа


Б.Дариа | YOLO.MN
2022-10-12

Big Bang хамтлагийн гишүүн G-Dragon, IVE хамтлагийн Jang Won Young нар  MIU MIU брэндийн хувцас өмсөн 'Paris Fashion Week'-д оролцжээ.

Үүний дараа Jang Won Young-ы нүүр царайгаар нь ажилладаг MIU MIU брэнд GD-д бэлэг явуулсаныг GD инстаграм story-доо Won Young-ы стикертэй оруулсан нь ийм цуурхал гарах шалтгаан нь болсон байна. Энэ давхцал нь тэднийг нууцаар болзож байсан гэх цуу яриаг дэгдээж, нетинзенүүүдийн /интернэт хэрэглэгчдийн/ ярианы халуун сэдэв болжээ.

Гэтэл өөр нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Jang Won Young-ийн стикер зураг G-Dragon-ийн Instagram түүх дээр MIU MIU-г хайж байх үед гарч ирсэн байж болзошгүй хэмээн тайлбарлаж байна.

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай