Инфлюэнсертэй өөрийгөө харьцуулахаа боль


YOLO.mn | YOLO.MN
2023-03-14

Facebook, Instagram-д бүгд л гоё сайхан амьдарч байгаа юм шиг харагдаад, тэд чамаас бүх зүйлээрээ илүү мэт санагдаж сэтгэлээр унах үе байдаг уу? Тэгвэл нийгмийн сүлжээ чамд яг тэр л мэдрэмжийг төрүүлэх зорилготой байдаг гэнэ.

Интернэтэд байгаа бүхэн бодит биш. Гэхдээ бас бүгд худлаа гэсэн үг ч биш. Интернэтээс маш олон сонирхолтой мэдээлэл, санаа авч болно. Гол нь харсан, үзсэн бүхэнтэйгээ өөрийгөө харьцуулж, авсан мэдээлэл бүрдээ итгэхгүй байх нь чухал. 

Бүгд л төгс мэт харагдаж чадна. Гэхдээ бодит төгс зүйл байдаггүй гэдгийг санаарай.

Хэрвээ чи инстаграм дээрх инфлюэнсертэй өөрийгөө харьцуулсаар л байгаа бол доорх бичлэгийг заавал үзээрэй.

#UNFPAMongolia
https://amaze.org/
https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)

#UNFPA