YSC: "Y" подкаст №4: Үе тэнгийн дээрэлхэлт


YSC | YOLO.MN
2021-10-18

YSC болон yolo.mn-ий хамтран хүргэдэг "Y" подкастын ээлжит дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаа бид сэтгэл зүйч Дэлгэрмэндтэй өсвөр үеийнхний хувьд хамгийн хүнд асуудлуудын нэгт тооцогдох үе тэнгийнхний дээрэлхэлтийн тухай ярилцлаа. Тэрээр АНУ-ын Миннесотагийн их сургуулийг төгссөн бөгөөд салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн билээ. 

Энэхүү подкастаас та бүхэн дээрэлхэлт цаг хугацааны туршид хэрхэн өөрчлөгдсөн, үе тэнгийн дээрэлхэлт хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг зэрэг олон хэрэгтэй мэдээллийг хүлээн авахын зэрэгцээ өөр тулгарсан асуудлынхаа хариултыг ч олж авч магадгүй юм.

"Y" Podcast-ийг Yolo.mn сайт болон Монгол Экологи Төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг “YSC” буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд хамтран хийдэг болно.

Манай подкастад санал хүсэлт уламжлах бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлээрэй.

#YSC #YouthSustainabilityCorps