Хүний гарын хээ дахин давтагддаггүй шиг ТУЛ загасны толгой дээрх толбо өөр өөр байдаг
Дэлхийн дээр 5 зүйлийн тул загас байдгаас Монгол оронд Сибирь тул тархсан байдаг. Тул загасны сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
- Цэнгэг усны лидер хэмээн нэрлэгддэг тул загасны дээд эрүү нь нүдээ давсан урт, хайрс нимгэн, бие дээрээ хагас саран хэлбэрийн хар толботой
- Хүний гарын хээ дахин давтагдашгүй шиг тулын толгой дээрх толбо өөр өөр байдаг.
- Дунджаар 50 хүртэл наслах тул загас нь маш эрт үржилд ордог бөгөөд 2-3 жилд нэг удаа түрсээ шахдаг. Мөн эр тулын биеийн өнгө нь зэсэн улаан, сүүлнийх нь сэлүүр час улаан болдог.
- ТУЛ загас нь зөвхөн цэнгэг усанд амьдарч, усны амьтдын сэг зэмийг идэж тухайн голын усыг цэвэршүүлэх экологийн өндөр ач холбогдолтой.
- Жараахай нь 2,5 см урттайгаасаа эхлэн махан идэштэн болдог. Тиймээс тул загасыг цэнгэг усны чоно хэмээн нэрийдэх нь элбэг.
- Тулыг 13- р дугаар зууны үед Монгол орны гол, мөрөнд ихээр тархан амьдарч байсан талаар Монголын нууц товчоонд дурдсан байдаг.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба