АНУ-ын Охайо мужаас гаралтай, 23 настай Чихуахуа үүлдрийн эрлийз Спайк дэлхийн хамгийн өндөр настай нохой болж Гиннесийн номонд бүртгэгдлээ.
1999 оны 11-р сард төрсөн гэрчилгээтэй Спайк энэхүү алдрыг эзэмшжээ. Спайкийн эзэн Рита Кимбалл 2009 онд нэгэн дэлгүүрийн гадаах зогсоолд хаягдсан түүнийг өөрийн болгож 14 жил тэжээжээ.
"Тэр нуруугаа уруулсан, хүзүүнд нь байсан оосор цустай байсан бөгөөд түүнд нэлээд ширүүн хандаж байсан нь илэрхий байсан" гэж Кимбалл хэлэв. Хүнсний дэлгүүрийн худалдагч нохойг тэнд гурван хонож байна гэж хэлсний дараа Кимбалл тухайн үед 10 настай байсан нохойг фермдээ аваачжээ.
"Спайк машинд шууд үсрэн орж ирээд биднийг хаашаа хамт явах гэж буйг яг мэдсэн юм шиг, огт бишүүрхэхгүй суусан. Түүнийг эмнэлэгт үзүүлэхэд 10 настайг тодорхойлсон" гэж Кимбалл ярьжээ
Кимбалл "Том ба Жерри" хүүхэлдэйн киноны том нохойн дүрээс санаа авч бяцхан, найрсаг шинэ найздаа Спайк гэж нэр өгсөн гэнэ. “Спайк бол том нохойн нэр байсан. Манай залуу жижигхэн ч том нохой шиг зантай байсан. Тэр маш жаахан ч олон удаагийн халдлагыг даван туулж, тэр болгонд илүү хүчтэй болдог мэт санагддаг" гэжээ.
Өдгөө Спайк тэдний гэр бүлийн алдартай гишүүний нэг бөгөөд хараагүй, сонсголын бэрхшээлтэй хөгшин нохой гэрийнхнээс гадна ойр орчмын хүмүүстэй цагийг өнгөрөөж, фермийнхээ амьтдад зочлох дуртай гэнэ.
Сонирхуулахад, дэлхийн хамгийн урт насалсан нохой бол 1939 онд 29 нас 5 хоногтойдоо нас барсан Блю хэмээх дуудлагатай Австралийн нохой байв.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх