Kang Daniel, Park Jihoon болон Woojin нар ижил цамцыг өөрсдийн хэв маягаар “амилууллаа”


С.Содбилгүүн | YOLO.MN
2022-12-07

Саяхан Kang Daniel, Park Jihoon болон AB6IX хамтлагийн Woojin нар MISBHV брэндийн 190 долларын үнэтэй "Sport Active Quarter-Zip Longsleeve Black & White" цамцаар гоёсон. Ижил цамц өмссөн хэдий ч өөрсдийн хувийн онцлогийг тодотгон харуулсан нь Wanna One хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчдийн нүдийг хужирлав.

AB6IX хамтлагийн Япон дахь сурталчилгааны үеэр Woojin тус спорт цамцны богино ханцуйтай загварыг өмссөн ба улаан, хар өнгийн бүсээр гангарсан нь түүнийг илүү сайхан харагдуулж байлаа.

Park Jihoon мөн богино ханцуйтай загварын цамцыг өргөн хар бүс, тод цэнхэр өнгийн өмдтэй хослуулж, өвөрмөц өнгө аясыг бий болгожээ. Шинэ цомгийнхоо зургуудад тэрээр цамцны ханцуйны урд хэсгийг бээлийний оронд өмссөн нь сонирхолтой шийдэл болсон юм.

Харин Kang Daniel гудамжны бүжгийн хэв маягт нийцүүлэхийн тулд MISBHV брэндийн спорт цамцыг сул жинсэн өмд, пүүзтэй хослуулжээ. Хүрмэн дээрх алтлаг чимэглэл, хүзүүний гинж нь илүү чөлөөт хэв маягийг бүрдүүлсэн байгаа биз?.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай