Шинэ жилийн баяраас өмнө ЗААВАЛ хийх зүйлс


YOLO.mn | YOLO.MN
2023-12-06

Цоо шинэхэн 2024 оныг  угтахад  цөөн хоног үлджээ.  Магадгүй та энэ жил хийнэ гэж төлөвлөсөн зүйлсээ хийж чадаагүй бол харамсаж суулгүй үлдсэн хэдхэн хоногоо дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Шинэ жилийн баяраас өмнө заавал хийж амжуулах үр бүтээлтэй, сонирхолтой санааг уншигч танд хүргэе. 

                                               Ойрд холбогдоогүй найзтайгаа холбоо барих 

Байнга холбоотой байдаггүй ч гэсэн сэтгэлд ойр  найзтайгаа холбоо барьж дотно яриа өрнүүлж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. 

                                                                                Гэрээ чимэглэх 

Гэрээ өмнө жилүүдээс илүү онцгой чимэглэхийг хичээгээрэй. Гацуур модоо засаад, ханан дээрээ зураг зурж, цаасаар хайчилбар хийн нааж, баярын уур амьсгалыг илүүтэй бүрдүүлээрэй.  

                                               Танихгүй  нэгэнд  чин сэтгэлийн жижиг бэлэг өгөх 

Найзуудтайгаа танихгүй хүмүүст бэлэг өгөх дурсамжит бичлэг хийж болох юм. Иштэй чихэр, аяга халуун уух зүйл дээр  “Та энэ жил сайн байсан шүү, амжилт хүсье” зэрэг урмын үг бичин хүмүүсийг баярлуулаарай. Өгч байгаа таньд ч, авч байгаа хүнд ч үнэхээр дүүрэн мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна. 

                                                                     Сайн дурын аянд нэгдэх 

Хамгийн дулаахан мэдрэмжийг бэлэглэдэг зүйл бол сайн дурын ажил. Хариу нэхэлгүй тус бол өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт л гэсэн үг. Хийж болох сайн дурын ажлын санаанууд: 

  • Нэг өдрийг асрамжийн газрын хүмүүст тусалж өнгөрүүлэх 
  • Эзэнгүй нохой, муурт эзэн олж өгөх, хооллох 
  • Томоохон үйл ажиллагаанд сайн дурын ажил хийж шинэ хүмүүстэй танилцах 
  • Гадаа даараад сууж байгаа хүнд халуун уух зүйл авч өгөх зэрэг жижиг зүйлс байсан ч болно.    

                                                                  Дурсамжтай зургуудаа угаалгаж хадгалах 

2023 он гэх зургийн цомог нээн энэ жилийн хамгийн дурсамжит мөчийг тань гэрчлэх гэрэл зургуудаа хадгалаарай.  Эсвэл бичлэг хийн хуваалцаж болно шүү дээ.  

                                                                             Тойргоор тоглоом тоглох 

Найзууд, хамт олон,  танилуудаараа тоглож болох олон тоглоом дундаас “нэгнийгээ магтах” дүрэмтэй тоглоомыг санал болгож байна. Тойргоор өөрсдийн зохиосон дүрмээр тоглох ба  сондгойрч таарсан 2 хүн нь өөрийн анзаардаг эерэг талуудаар бусдыгаа сайшаах юм. Маш энгийн бөгөөд нэгэнтэйгээ илүү дотносох боломжийг бий болгодог тоглоом учраас заавал туршаад үзээрэй. 

                                                                               Хөгжилтэй зүйлсийг хийх 

Амралтын өдрүүдээр цанаар гулгаж, мөсөн гулгуурын талбайд зочлон, кино үзэж, найзуудаараа хөгжилтэй зураг,бичлэг хийх гээд хиймээр зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад хэрэгжүүл. Ингэснээр сарын сүүл гэхэд та маш олон зүйлийг хийж гайхамшигтай дурсамжийг бүтээсэн байх болно. Өөр бусад сонирхолтой үйл ажиллагаа, арга хэмжээг бүү алгас. 

                                   Шинэ жилийн холбогдолтой кино үзэх 

Үolo.mn-ны уншигч таньд гэр бүл, найзуудтайгаа үзэхэд тохиромжтой дараах кинонуудыг санал болгож байна. 

  • “A boy called Christmas” (2021)  
  • “The man who invented Christmas” (2017) 
  • “Arthur christmas” (2011)
  •   “Home alone 1,2,3”
  •  “Last christmas” (2019)   

                                                              Дотнын хүндээ бэлэг бэлдэх 

Хайртай дотно хүмүүстээ сэтгэл шингэсэн талархлын захиа, өвөрмөц зурагтай карт, гараар боож бэлдсэн бэлгийг эртнээс бэлдээрэй.  

                                                             Хайртай хүндээ сэтгэлээ илчлэх 

Зориг гаргаад таалагддаг хэн нэгэндээ  сэтгэлээ илчлэхийг хичээгээрэй. Дараа нь харамсахгүйн тулд зүгээр л хүлээгээд байлгүй бодсон зүйлээ бага багаар ч гэсэн хэрэгжүүлбэл зүгээр шүү дээ. Тэр хүн тань таны бодлыг уншиж чадахгүй учраас эхний алхмыг хий.  

                                                     Дараа жил хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргах 

Зүгээр нэг төлөвлөгөө гаргах бус түүнд хүрэх зорилтуудыг төлөвлө. Магадгүй энэ жил хийнэ гэж төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж чадаагүй бол дараа жилийнхээ төлөвлөгөөнд оруулж заавал биелүүлээрэй 

Эх сурвалж: Howards storage world                                   Д.Дөлгөөн 

 

#нийтлэл