Охидын туухай өргөх ёстой ТАВАН шалтгаан


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-01-19

Ихэнх өсвөр насны охид туухай өргөвөл том булчинтай, “бакь” биетэй, эрэгтэй хүн шиг галбиртай болно гэж эмээдэг байх. Гэхдээ туухай нь зөвхөн эрчүүдэд зориулсан дасгалын төхөөрөмж биш юм. Охид туухай өргөснөөр өв тэгш биетэй болоод зогсохгүй амьдралын хэв маяг нь өөрчлөгдөж, өөртөө итгэлтэй болдог.

Иймээс уншигч охид, бүсгүйчүүддээ туухай өргөх нь ямар ашигтай талаар мэдээлэл хүргэж байна.

1. ИХ КАЛОР ШАТААНА

Биедээ булчинг бий болгосноор өдөр тутмын дасгалын үеэр илчлэг богино хугацаанд шатдаг. Энэ нь бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлдэг тул биеийн тамирын дасгал хийгээгүй байсан ч дунджаас их илчлэг шатааж чаддаг байна.

2. ҮРГЭЛЖ ТӨГС ГАЛБИРТАЙ БАЙНА

Туухай өргөснөөр богино хугацаанд жингээ хасаад зогсохгүй эмэгтэй хүний биеийн төгс хэлбэр болох "элсэн цаг" хэлбэр бий болдог. Өөрөөр хэлбэл өгзөг, нурууны дээд хэсэг, мөрний булчин хөгжсөнөөр бэлхүүс нарийхан харагддаг байна. Мэдээж Кардашианыхан шиг биеийг хүсэхгүй хэн байх билээ.

3. ЯСНЫ СИЙРЭГЖИЛТЭЭС СЭРГИЙЛНЭ

Нас ахих тусам яс сийрэгжиж, булчингийн масс багасах нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч туухай өргөх нь ясыг эрүүл чигээр нь хадгалах, ясны сийрэгжилттэй тэмцэх гайхалтай арга юм.

4. ИЛҮҮ ИХ ИДНЭ

Тийм ээ, та зөв уншсан. Калор зарцуулалтыг нэмэгдүүлснээр өдрийн турш тэжээллэг хоол хүнс идэх боломжтой болно. Энэ нь хоолны дуршилдаа автана гэсэн үг биш. Ялангуяа гликемийн өндөр индекстэй хоол хүнснээс хол байх нь чухал юм. Гликемикийн индекс гэдэг нь аливаа хоол хүнс цусан дахь сахарын хэмжээг хэр их нэмэгдүүлдгийг хэмжихэд хэрэглэдэг утга юм.

Булчинд хэрэгтэй зүйл бол их хэмжээний уураг. Өнөө үед уургаар баялаг амттан олон төрлөөр бий болсон. Тухайлбал, уургийн бар /protein bar/, гэртээ хийсэн коктейль, уургаар баялаг жигнэмэг, шарвин зэрэг нь биднийг илүү хүчтэй болоход тусална. Хүч гэдэг зөвхөн эрчүүдийн зүйл биш шүү.

5. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ АМЬДАРНА

Фитнесс бол амьдралын минь салшгүй хэсэг байсаар ирсэн. Ахлах сургуульд байхдаа би өдөрт гурваас дөрвөн километр гүйж, дор хаяж зуун удаа суулт хийдэг байлаа. Хэт их кардио дасгал, хатуу хоолны дэглэм  надад тийм ч их тус болоогүй. Зориг гарган туухай өргөсөн нь миний өнөөдрийг хүртэл гаргасан фитнестэй холбоотой хамгийн зөв шийдвэр байсан юм.

Туухай өргөх нь өөртөө итгэх итгэлийг нэмж байв. Олон нийтийн булчинтай охид эмэгтэйлэг харагддаггүй гэх ярианд тархиа угаалгаж, хоолны дэглэм барих замыг бүү сонгоорой. Сайхан биетэй байхын тулд өлсөх шаардлагагүй. Иймээс өнөөдрөөс гүйлтийн зам дээрээс буугаад, туухай шүүрч авахыг зөвлөж байна. Эрүүл, хүчтэй байдал нь зөвхөн хөвгүүдэд зориулсан зүйл биш юм.

Эх сурвалж: Teen Kids News

#Эрүүл мэнд #Гоо сайхан #Туухай