Судалгаа: Цахим хэрэглээг өдөрт 30 минут болгосноор ганцаардаж, сэтгэлээр унахаа болино


YOLO.mn | YOLO.MN
2018-11-14

Цахим сүлжээг ашиглах нь бидний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой болохыг олон төрлийн судалгаагаар тогтоосон байдаг.

Пеннсилвани их сургуулийн судлаачид хүмүүс цахим хэрэглээг багасгаснаар ямар үр дүнд хүрсэн тухай судалж “December’s Journal of Social and Clinical Psychology”-д энэ сард нийтэлжээ.

Мэлисса Хантаар удирдуулсан судалгааны баг цахим сүлжээ болон сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын харилцан хамаарал, үр нөлөөг судалсан байна. Тэд цахим хэрэглээг өдөрт 30 минут болгон хязгаарласнаар бидний амьдралд эерэг өөрчлөлтүүд гардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.  

Тэд 143 төгсөх ангийн оюутныг судалгаанд хамруулжээ. Сурагчдын утсан дээрээ нээж буй Facebook, Snapchat, Instagram-ийн цагийг автоматаар тооцоолон гаргасан байна. Эхний долоо хоногт сурагчдаас нийгмийн дэмжлэг, айдас, ганцаардал, бие даасан байдал болон өөрийгөө хүлээн зөвшөөрөх, сэтгэлээр уналт, санаа зоволт, өөрийгөө хүндлэх зэрэг долоон хүчин зүйлийн талаар асуулга авчээ.  

Дараагийн гурван долоо хоногт нэг хэсэг сурагчид цахим хэрэглээгээ хэвээр байлгаж, нөгөө хэсэг нь өдөрт 10 минут хүртэл багасгасан байна.

Хантын хэлснээр цахим сүлжээ бага хэрэглэсэн сурагчид илүү бага сэтгэлээр унаж ганцаардсан аж. Тэрбээр, судлаачид цахим хэрэглээг хязгаарлахыг санал болголоо. Хүмүүс цахим сүлжээнд маш их цагийг зарцуулдаг ч багасгаж чаддаггүй. Гэхдээ бид хэрэглээндээ хяналт тавьж, үүнийг хязгаарласнаар бидний амьдралд эерэг өөрчлөлтүүд бий болно. 

Судалгааг ЭНД дарж харна уу.

Эх сурвалж: Quartz

Сэтгүүлч Э.Онон

#Habits