Дээд боловсрол эзэмшихэд хамгийн таатай хотоор Лондон шалгарчээ


Сондор | YOLO.MN
2018-05-10

Дээд боловсрол эзэмшихэд хамгийн таатай хотоор Их Британийн нийслэл Лондон хот шалгарчээ. 

Дээд боловсролын шинжээчдийн боловсруулсан энэхүү жагсаалтыг өмнөх жилүүдэд Францын Парис болон Канадын Монреал хот тэргүүлж байсан билээ. 

Хотуудыг тус хотод байрлах их дээд сургуулиудын тоо, ажлын байрны хүртээмж, соёлын онцлог, амьдралын чанар зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулсан байна. Лондон хотын ганц муу оноо авсан ганц үзүүлэлт нь амьдралын өртөг юм. 

Тус жагсаалтыг QS дээд боловсролын групп боловсруулдаг ба энэхүү жагсаалтаа 50 мянган оюутнаас авсан судалгааны үр дүнд гаргажээ. 

Лондоны хувьд энд дэлхийн шилдэг их дээд сургуулиуд байрладгаас гадна оюутнууд олон төрлийн музей, театр, кинотеатр, зоогийн газар зэрэг соёл урлагийн төвүүдээр зочлох боломжтой юм. Үүнээс гадна Лондонд ажил олгогчтой холбогдож, ажилтай болох боломж өндөр гэнэ. 

Их Британийн нийслэл бол олон улсын хот юм. Энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн,  олон төрлийн шашин шүтлэг, гарал үүсэлтэй хүмүүс ажиллаж амьдарч байдаг нь гадны оюутанд ганцаардах, гэрээ санах сэтгэл төрүүлэх нь бага байдаг аж.

Харин амьжиргааны хувьд Лондон оюутан хүний хувьд үнэтэй бөгөөд хүртээмжгүй хот аж. 

Удаах байранд орсон Токио хот оюутнуудын хувьд хамгийн хүсэмжит хотоор мөн шалгарсан байна. Үүнд аюулгүй байдал, цэвэр орчин, амьдралын чанар зэрэг үзүүлэлтүүдийг авч үздэг аж. Токио болон  Амстердамын араас оюутнуудын хамгийн хүсэмжит хотоор Канадын Торонто шалгарчээ.

Австралийн Мельбурн оюутны шилдэг хотуудын 3т бичигдсэн бол Сидней 9д бичигдсэн нь гаднаас оюутан элсүүлэх олон улсын зах зээлд Австралийн байр суурь улам томорч буйг илтгэж байна. 

Тус жагсаалтын эхний 10т Америкийн ганц ч хот багтаагүй бол ХБНГУ-ын Берлин, Мюнхен зэрэг хоёр ч хот бичигджээ. 

Сүүлийн хэдэн жил тус жагсаалтыг тэргүүлсэн Парис энэ удаа 5д бичигдсэн байна. 

Оюутны “халаасанд” хамгийн ээлтэй хотоор Унгарын Будапешт, Малайзийн Куала Лумпур шалгарчээ. 

2018 оны Оюутны шилдэг хотууд

1. Лондон
2. Токио
3. Мельбурн
4. Монреал
5. Парис
6. Мюнхен 
7. Берлин
8. Цюрих
9. Сидней
10. Сөүл
11. Вена
12. Хонгконг
13. Торонто
14. Бостон
15. Сингапур
16. Эдинбург
17. Ванкувер
18. Нью Йорк
19. Киото-Осака-Кобэ
20. Тайпэй
21. Брисбан
22. Канберра
23. Оклэнд
24. Манчестер
25. Буэнос Айрес 
26. Бээжин
27. Амстердам
28. Москва
29. Шанхай
30. Прага

Эх сурвалж: BBC

#Higher Education #London #City #Selected