ОКСФОРДЫН их сургууль цахимаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургана


Үжин | YOLO.MN
2016-11-18

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, тэргүүлэгч байр суурьтай сургуулийн нэг Оксфордын Их Сургууль нь Беркли, Харвард, Массачуссетсын их сургуулиудын адилаар нээлттэй, үнэгүй, онлайн курсыг 2017 оны хоёрдугаар сараас эхлэн хэмээх онлайн курсыг хөгжүүлэгч платформыг ашиглан ''Ядуурлаас хөгжил рүү: Эдийн засгийн хөгжлийг ойлгох нь'' гэх сэдвээр эдийн засгийн хичээлийг үнэгүй заахаар болсон байна.

Цахимаар хичээл заадаг сайт нь анх 2012 онд Харвард болон Mассачусетсийн технологийн инститүт эхлүүлсэн бөгөөд одоогоор 950 гаруй төрлийн онлайн курстай, 2300 гаруй багш,  ажилтнаас бүрдсэн багтай бөгөөд нийт 840 мянга гаруй төгсөгчид батламж аван төгссөн байдаг байна. Дэлхийн 90 гаруй орны их сургууль, ашгийн бус байгууллага, институттэй хамтын ажилгаатай edX-ийн гол зорилго нь чанартай боловсролыг хүн болгонд хүргэх явдал юм.

Та edX ээс Харвард, MIT, Оксфорд гээд дэлхийн нэртэй их сургуулиуд болон байгууллагуудын санал бологож буй маш олон тооны курсээсөөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн сонгон авч суралцах боломжтой. Илүү дэлгэрнгүй мэдээллийг edx.org сайтаас авах боломжтой.

Жишээ болгож Оксфордын их сургуулийн санал болгож буй ''Ядуурлаас хөгжил рүү: Эдийн засгийн хөгжлийг ойлгох нь'' курсыг та бүхэнд танилцуулъя.

Энэхүү курсын тухайд:

Ядуу нийгэм хэрхэн хөгжүүлэлт хийж тулгарч буй асуудлыг шийдэн илүү чинээлэг болж чадах вэ? Профессор Пол Коллиер бол энэ асуудал дэлхийд дээгүүр бичигдэх эрдэмтэн бөгөөд курсын туршид та түүнээс шууд байдлаар суралцах боломжийг олж авах юм.


Оксфордын их сургуулийн Нийгмийн бодлого, Эдийн засгийн профессор Паул Коллиэр


Дараах сэдвүүдийн дагуу курсын хичээлүүд орох болно.
- Засгийн газар болон улс төрийн үүрэг, хөгжихөд нөлөөлдөг олон нийтийн болон эдийн засгийн үйл явц
- Яагаад нийгэмд төвлөрсөн болон өргөн хүрээг хамарсан бодлого хэрэгтэй байна вэ?
- Хөгжилд шаардлагатай нийгмийн хүчин зүйлс
- Агаарын тээвэр, цагаачлал, цэргийн оролцоо гээд хөгжилд хэрэгтэй нэмэлт нөхцөл байдлууд

Хэрэв та эдийн засгийн хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлс болон дэлхий даяарх улс орнуудын авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний талаар сурч мэдэхийг хүсвээ энэхүү курсэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР хамрагдаарай. Сонирхуулахад, хичээл дууссан ч гэсэн материалыг харах боломжтой аж.

Эхлэх хугацаа: 2017 оны хоёрдугаар сар
Үргэлжлэх хугацаа: 6 долоо хоног
Давтамж: Долоо хоног бүр 2-3 цаг
Төлбөр: Үнэгүй (батламж авахыг хүсвэл $49 төлнө)
Явуулж буй байгууллага: OxfordX
Төрөл: Эдийн засаг, санхүү
Хэлний түвшин: Дунд
Шаардагдах хэл: Англи

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах болон уг курст бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай.

Эх сурвалж:


#oxford #university #scholarship