Автобуснууд эрээн мяраан болж хаалга, цонх нь мэдэгдэхгүй байна гэж гомдол гаргажээ


Л.Амарцэцэг | YOLO.MN
УРЖИГДАР

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Тус газарт гуравдугаар сарын 25-31-ний өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал 1: М:3 “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай” чиглэлийн 15-053 гарааш дугаартай  автобусны жолоочид талархал илэрхийлж байна. Тэргэнцэртэй хүнд бууж ирээд эелдэг түргэн шуурхай үйлчилж байна.

Иргэний гомдол 1 : Иргэн Ш: Шугамд явж байгаа автобуснууд эрээн мяраан болж хувирлаа. Бөөн реклам болсон байна. Хаалга нь ч мэдэгдэхгүй, цонх нь ч мэдэгдэхгүй автобуснууд олон явж байна. Хажуу талд нь аль чиглэлийн автобус болох нь мэдэгдэхгүй хаяг, гарааш дугаар байхгүй байна. Харьяалах ААНБ-д нь асуудлыг тавимаар байна.
Шийдвэрлэлт: Мэдээллийг холбогдох удирдлагуудад танилцуулсан.

Иргэний гомдол 2: Хан-Уул дүүргийн иргэн Ч.М: Ч:7 “Нисэх-Ард кино театр” чиглэлд явж байгаа 14-046 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан. Энэ жолоочдоо арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Автотерминал трейд ХХК-ийн 14-046 гараашийн дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-дэх заалтаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл оногдуулсан.

Иргэний гомдол 3: Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Т: Ч:75 “Архивын ерөнхий газар-5 шар” чиглэлийн 3-075 гарааш дугаартай автобусны  жолооч 5-н шараас хоосон хүнээ авахгүй явсан. 06:16 цагт Архивын ерөнхий газраас эхтэй байсан боловч 06:40 цагт Мах маркетаас эх аваад 5-н шар хүртэл хоосон яваад буцаад Архивын ерөнхий газар хүртэл хүн аваагүй.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр гурав автобус баазын ашиглалтын инженер Энхтүвшин 3-075 гарааш дугаартай автобусны жолооч Б-гийн асуудлыг шийдвэрлэхээр болсон.

#medee