Yoo Ah In, IU хоёр Парист болзсон уу?


Б.Дариа | YOLO.MN
2022-10-20

Аравдугаар сарын 20 буюу өнөөдөр нэгэн интернэт хэрэглэгч өнгөрсөн сарын сүүлээр Yoo Ah In IU нар Францын Парис хотын гудамжинд хамт байгааг харжээ. Тэр "Тэд нэгэнтэйгээ мэндэлж байхыг би холоос харлаа. Би их гайхсан, тэд хөөрхөн байсан" гэж хэлээд доорх зургуудыг хуваалцжээ.

Тухайн үед IU Италийн Милан хотод зохиогдсон 'Gucci Fashion Week'-д оролцохоор Европт байсан бол Yoo Ah In 2023 оны зуны Bottega Veneta-гийн загварын шоунд зочилж байсан гэнэ.

Хоёр алдартны бие биенийхээ талаар өмнө нь хэлсэн үг ч олны анхаарлыг татаад байна. KBS-ийн 'Hello Counselor' нэвтрүүлгийн нэг хэсэг дээр IU "Би Yoo Ah-д дуртай. 'Sungkyunkwan Scandal' драма таалагдсан, Yoo Ah In ч сайн байсан” гэсэн бол  Yoo Ah In 2015 онд MBC-ийн 'Section TV Entertainment News' нэвтрүүлэгт оролцохдоо IU-г өөрийн сонирхдог төрлийг эмэгтэйгээр сонгосон юм. Yoo Ah In IU-гийн тухай "Тэр үнэхээр хөөрхөн. Ямар ч эрэгтэйд тэр таалагдах болно" гэж байжээ.

Тэд үнэхээр болзсон уу? Эсвэл санамсаргүй учрал уу?

Эх сурвалж: Allkpop

 

#Оддын тухай