Шумуулын тараасан халдварт өртөн амиа алдсан хүмүүсийн тоо түүхэн дэх бүх дайнд амь үрэгдэгсдийн тооноос олон.
2018 онд шумуулд хазуулсны улмаас 725 мянган хүн амиа алджээ. Хүний аминд хамгийн аюултай амьтдыг жагсаахад шумуулын дараа могой, нохой, хортой эмгэн хумс, матар, усны үхэр, заан, арслан, чоно, махчин загас багтана.
Зика вирус гэх мэт олон төрлийн вирус тээн халдвар тараадаг шумуул 17 төрлийн өвчнийг хүнд халдаадаг байна.
Саламанка их сургуулийн Микробиологийн профессор Раул Ривас Гонзалес шумуул яагаад биднийг хаздаг талаар нийтлэл бичжээ. Тэрээр шумуул (хүйс үл хамаарна) бусад амьтдыг хазалгүйгээр амьдарч чадна гэсэн байна. Гэхдээ эм шумуул нөхөн үржихүйн үйл явцаа дуусгахын тулд цус сорох шаардлага үүсдэг аж.
Одоогоос 100 жилийн өмнө шумуул нүүрс хүчлийн хийд татагдах болжээ. Харин яагаад зарим хүнийг бусдаас илүүд үзэн хаздаг вэ? Үүнд биеийн дулаан, усны уур, чийг, тухайн хүний харагдах байдал болон хамгийн гол нь арьснаас ялгардаг үнэр хүчтэй нөлөөлдөг.
Гэвч чухам ямар үнэр шумуулыг илүүтэй татдагийг тогтоогоогүй байна. Эрдэмтэд шумуулын үнэр хүлээн авагч бусад амьтдынхаас ялгаатайг тогтоож, хүчиллэг үнэрт татагддаг болохыг нотолжээ.
Зика вирусний халдвар авсан хүн, хулганын үнэр өөрчлөгддөг тул энэ үнэрийг мэдэрсэн шумуул өвчтэй хулгана, хүнийг хазаж, бусдад цусаар дамжуулан халдвар тараадаг байна.
Уг нь хүний арьс бактери үржихийг хязгаарлан, антимикропын педтид ялгаруулдаг ч данг, зика вирусний халдвар авсан хулганын энэ төрлийн пептид ихээхэн буурч, зарим бактери олширдог байна.
Мөн халуун хумхаа туссан хүний суганаас ялгарах үнэр эрүүл хүнийхээс ихээхэн ялгаатай байдаг аж.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх