ЗОРИЛГООСОО нэг ч хором НЯЦААГҮЙ ядуу хүү ХАРВАРД төгссөн түүх


Аска | YOLO.MN
2017-06-05

Шэнон Сатанори Литл гэх хүү ядуу харц, цагаач айлаас гаралтай бөгөөд ахлах сургуульд байхад нь түүнийг дээд сургуульд орж чадахгүй гэж хүмүүс ярьцгаадаг байсан аж. Учир нь Шэнон хүү 3 дүүгээ асран халамжилдаг, хичээлээс гадуур 150 цаг ажиллаж арайхийн гэр бүлээ тэжээдэг байв.

Гэвч бүх саад бэрхшээлүүдийг үл тоон тэрээр зорилгодоо хүрэхийн тулд зүтгэсний үр дүнд дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй Харвардын Их Сургуулийг дүүргэж байгаа нь энэ юм.

Түүний өөрийн бичсэн сошиал ертөнцөд хэдэн зуун мянган хандалт аваад байгаа зүрх шимшрүүлэм хэдий ч сэтгэл хөдөлгөм, нэгийг бодогдуулах, гайхалтай түүхийг нь хүргэе.

“Ахлах сургуульд байхдаа “МакДоналдс”- т ажиллаж SАТ буюу элсэлтийн шалгалтанд орох төлбөрөө олсон. Орой гэртээ хариад гурван дүүгээ хооллож ундлаад унтуулсны дараагаар үүрийн 4 цаг хүртэл даалгавруудаа хийдэг байсан. Надад хангалттай мөнгө байдаггүй байсан болохоор орой давтлагаасаа тараад гэр лүүгээ харихдаа харанхуй гудамжуудаар явж их хол замыг явган туулж байж хүрдэг байсан.

Шөнө хичээлээ хийхдээ компьютероо цонхон дээрээ тавин хажуу айлынхаа интернэтийг хулгайгаар ашигладаг байж билээ. Тэрхүү компьютероо нэг өдөр эвдрэхэд нь их сандарсан даа. Учир нь түүнийг авах гэж би 150 цаг ажиллаж байсан. Зарим хүүхдүүд “Зөвхөн эмч, хуульчдын хүүхдүүд л коллежид сурдаг юм” гэж намайг шоолцгоодог байлаа.

Би мөрөөдлөө биелүүлэхийн тулд ариун цэврийн өрөөний суултуур цэвэрлэж, хувцас зарж, ном өрж байсан. Гэхдээ зорилгоосоо нэг ч хором няцаагүй. Тиймээс би одоо Харвардын Их сургуулийг төгсөж байна” хэмээсэн юм.

#Harvard #Shannon Satonori Lytle