Том хормойтой даашинзтай гүнж шиг харагддаг 7 эмэгтэй айдол


YOLO.mn | YOLO.MN
2022-06-16

Том хормойтой даашинз харахаар хамгийн түрүүнд цэнхэр, яагаан, шар, ногоон өнгийн даашинзтай гүнжүүдийн тухай бодол толгойд тань буудаг уу? Бид бага байхаасаа л олон үлгэр, хүүхэлдэйн дээр гүнж нарын ийм төрхийг харсаар дассан нь тэр байх. Ингээд өмнөх нийтлэлээр Jisoo-ийн гүнж мэт 9 дүр төрх-ийг сонирхуулсан бол энэ удаа том хормойтой даашинз өмсөхөөрөө яг л гүнж мэт гайхалтай харагддаг 7 айдолыг танилцуулж байна. 

1. TWICE Dahyun

TWICE хамтлагийн гишүүн Dahyun Elsa-тай төстэй гэдгээрээ алдартай. Харин одоо тэрээр Үнсгэлжингийн дүрд ч гайхалтай тохирно гэдгээ харуулж байна.

2. TWICE Jihyo

Jihyo-ийн гялалзсан инээмсэглэлийг түүний даашинзны олон давхарга ч нууж чадсангүй.

3. MAMAMOO Solar

MAMAMOO хамтлагийн Solar бол Үнсгэлжингийн гоо үзэсгэлэнг харуулдаг бас нэгэн айдол бөгөөд "Mata Hari" мюзиклд тоглосон дүрээрээ Jasmin-ы дүрийг ч чадамгай үзүүлсэн юм.

4. Red Velvet Irene

Irene бол үзэсгэлэнтэй төрхөөрөө гуравдугаар үеийн хамгийн алдартай айдолуудын нэг. "Feel My Rhythm" концепт нь түүний тансаг төрхийг гүнж мэт харагдуулж байна.

5. (G)I-DLE Miyeon

Түүний цайвар үс, том хар даашинз, гоёл төгс харагдаж байна биш гэж үү?

6. BLACKPINK Jennie

Jennie-ийн Kill This Love дээрх Хун гүнжийн төрх...

7. IU

Lilac цомгийн үеэр өмссөн том даашинз түүнийг яг л хаант улсын отгон гүнж мэт харагдуулж байна.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай