"Гитлерийн амжилтаас БИД ЮУ СУРЧ БОЛОХ ВЭ?"


goodyouths.com | YOLO.MN
2017-03-06

Гэрэл зургийг: Н.Энхзул

Ер нь дэлхий даяар Гитлерийн талаар сонсоогүй хүн гэж ховор байх, нас бараад 70-аас жил өнгөрч байхад шүү дээ. Мэдээж өөрийнх нь хийсэн "харгис" үйлдлээр л бид түүнийг мэднэ. Мөн бүтэн улсыг атгаж санаанд оромгүй зүйлсийг хийж байснаар нь... Гэхдээ энэ талаар нь бодож үзэж байсан уу? Яаж тэр тэгсэн юм бэ, хэдэн сая хүмүүсийг өөрийнхөө эрхшээлд оруулан сохор үзэн ядалтыг үүсгэсэн юм бэ? Үнэхээр сайн манлайлагч хүн байсан юм шиг. Хийсэн зүйлс нь манлайлал гэхэд их хэцүү боловч, сайн удирдагч байсан гэж хэлэхэд болох байх. Гитлерийг анх дээд тушаалтнууд нь манлайлагч, удирдагч байж чадахгүй гээд тушаал дэвшүүлдэггүй байсан гээд боддоо. Тийм болохоор хэзээ ч битгий шантраарай, хүсвэл хүний чадварт хязгаар байдаггүй гээд байдаг билүү. Тиймээс залуус бидэнд түүнээс манлайллын талаар суралцах нэлээд олон зүйлс байгаа гэж би бодож байна.

Зорилготой ярих

Энэ бол Гитлерийн хамгийн сайн хийж чаддаг байсан зүйлүүдийн нэг нь, түүхэнд ч үүгээрээ алдартай нэгэн. Герман улсыг гуйвуулсан илтгэл тавиад түүхийг өөрчилсөн нэгэн дээ. Дэлхийн 1-р дайны дайны дараах Их Хотгорын үеэр хамаг бурууг хүлээсэн Герман улсын ард иргэдийг ятган, амьдралаа дээшлүүлэх боломжууд амлан өндөр тушаал зэргэмд хүрч чадсан нэгэн. Амаараа л дээшээ мацсан гэхэд хилсдэхгүй байх.

Түүн шиг юу хийхээ мэдээд ямар зүйл ярихаа мэдээд ЗОРИЛГОТОЙ ярих юм бол ямар ч зүйлийг гуйвуулах чадвартай болж байгаа юм. Ер нь хүмүүсийг хамгийн их санааг нь өөрчилж нөлөөлдөг зүйлүүд бол цаасан дээр бичсэн хүйтэн үнэн биш гэдгийг бүгд л мэдэх байх. Сэтгэлийг нь хөндсөн тийм л зүйлийг хүмүүс илүү сонсож хүлээн авдаг шүү дээ.

Хүмүүсийн мөн чанарыг ойлгох

Сайн манлайлагч, удирдагч байхын тулд хүнийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгж байж л хүмүүс юу ер нь хийчих гээд байдаг, юунд автдаг зэргийг нь мэдэн түүнд нь тохируулан ажиллаж болдог байх. Хүний жинхэнэ чанарыг өөрөөсөө шууд л харж болно. Юунд автдаг, юунд илүү итгэх гээд байдаг гэх мэтээр энэ зүйлсээ сайн анзаарч авч чадвал дараа нь сайн манлайлагч байхад чинь их туслах юм шүү.

Байнгын нөлөө

Хүмүүсийн нүдэнд байнга л өртөөд байх хэрэгтэй. Хүмүүс тэгвэл өөрийг чинь мартахгүй дараа нь таньдаг хүмүүсдээ хүмүүс илүү ойр байдаг гэдэг шүү дээ. Гитлерийн гол ашиглаж байсан зүйл нь медиагийн дуранд байнга өртөж сонин сэтгүүл гээд л бүх л зүйл дээр түүний талаарх мэдээлэл тавигддаг байсан. Нэг үгээр олны нүдэнд ч хоногшоод олны танил болсон. Ингээд л түүний эрх мэдэлд хүрэх болсон шалтгаануудын нэг болж байгаа юм даа.

Мэдээж бүх зүйл эрх мэдлээ хэрхэн ашигласантай л холбоотой байдаг. Тэрээр энэ олон нийтийн харилцааны чадваруудаа өөр зүйлд ашигласан бол одоо яах ч байсан юм, бид мэдэхгүй. Харин та энэ сайн чадваруудыг нь өөртөө шингээгээд Монголыг өөрчлөх манлайглагч ч болох юм бил үү. Би мэдэхгүй, та бүхэн өөрсдөө л мэднэ шүү дээ. wink

Индра

#Hitler #world #learn #Advice